“Өвөр Монголын зурагт сэтгүүл” хэвлэгдсэний 70 жилийн ойн хүрээнд гарч буй “Дурсгалд мөнхрөх он сар-Дуран хараан дахь тал нутаг” амжилт бүтээлийн үзэсгэлэн өчигдөр Өвөр Монголын Үзэсгэлэнгийн ордонд нээлтээ хийлээ.

Долоо хоногийн хугацаатай зохион байгуулагдах тус үзэсгэлэн “Хайр бялхсан умард хязгаар”, “Зуузай холбон жолоо сунгах”, “Үзэсгэлэнт нутгийн өв тэгш цуглаан”, “Дурсгалд хоногших он сар”, “Сувд далайгаас эрдэнэ шүүрмой”, “Бийр бэхс дор сэтгэлгээ уусахуй”, “Эв зохицонгуй хөг аяс”, “Эрэлхэг бүргэдийн дүүлэлт”, “Уудам нутгийн өнө шиг соёл”, “Цэнхэр тэнгэр цэлмэг хүсэл”, “Содон хүмүүс” зэрэг арваад агуулгаас бүрэлдэж, 70 жилийн хугацаанд дуран хараанд буусан цаг эриний хөгжил, түүхийн ороо бусгаа явдал, хот хөдөөгийн хөгжил шинэчлэл, нийгэм-эдийн засгийн хувиралтыг дэлгэн харуулсан байна.


“Өвөр Монголын зурагт сэтгүүл”-ийн анхны дугаар 1948 онд Улаанхотод хэвлэгдсэний зэрэгцээ Хятад даяар монгол, хятад хоёр хэлээр гарсан хамгийн анхны сэтгүүл болсон. Мөн Өвөр Монголын хэмжээнд гэрэл зургийн аппаратаар түүх соёлыг бичсэн цорын ганц сэтгүүл болж чадсан юм. Далан жилийн турш энэ сэтгүүлд Ван Чинь, Үүл, Сэчин, Төмс, Ши Юйпин, Эв, Ван Жэнпин зэрэг үе үеийн уран зурагчид буюу гэрэл зурагчид ажиллаж, хожим нь “Умардын шилдэг сэтгүүл”, “Хятад улсын шилдэг монгол сэтгүүл”, “Арван шилдэг монгол сэтгүүл”, “Бүх улсын зурагт сэтгүүлийн арван шилдэг” зэрэг шагналуудыг хүртжээ.



