
Уг байр нь их сургуулиа дүүргэсэн гурван жилийн дотор Ү Хань хотод амьдарч ажил хөдөлмөр эрхлэх, өөрийн байр сууцгүй төгсөгчдөд зориулсан бүрэн тавилгатай байр болно. Энэхүү байр нь Ү Хань хотод санаачлан байгуулсан хамгийн анхны энэ төрлийн байр бөгөөд Ү Хань хотын 13 харьяат дүүрэгт байрлаж байгаа юм. Нэг хүний, хоёр хүний байр зэрэг энгийн засал чимэглэлтэй бөгөөд төгсөгчид 3 жилээс дээш түрээслэх боломжгүй аж. 7 сарын 3-ны өдрөөс эхлэн оюутнуудын амьдрах хүсэлтийг хүлээн авах болсон байна.
Ү Хань хот төгсөгчдийг Ү Хань хотод үлдэх урамшууллыг нийтэлж, хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэлтийг дэмжих, үр ашигтай үйлчилгээ зэрэг талд 5 жилийн дотор 1 сая оюутныг Ү Ханьд үлдэхээр хичээх болно гэжээ.


