solongonews
Ван И Сингапурын ГХ-ийн сайдад баяр хүргэв
2020-08-09 20:09
Ван И Сингапурын ГХ-ийн сайдад баяр хүргэлээ.

         Сингапур улс байгуулагдсаны 55 жилийн ой тохиож, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И 08-р сарын 09-нд Сингапурын гадаад харилцааны сайд Вивиан Балакришнанд баяр хүргэлээ.

Ван И:

- Сингапур улс байгуулагдсан цагаас нийт түмнээрээ шаргуу хатуужилтай зүтгэж, олон улс дахь үндэсний статусаа тасралтгүй бэхжүүлж, бүс нутаг, тэрчлэн олон улсын үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэх болсон. Энэ жил Хятад, Сингапур дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Халдварын хүнд хэцүү үед ч гэсэн эрхэм ноён тантай хамтарч хоёр орны олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж, олон талт зохицуулалтаа эрчимжүүлэн, хоёр орны харилцаа, тэрчлэн Хятад-АСЕАН-ны харилцааг улам сайн хөгжүүлэхэд миний бие бэлэн байна гэж хэллээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл