solongonews
”Ардын удирдагч Мао Зедун” зэрэг олон баримтат кино удахгүй цацагдана
2023-12-25 16:41
”Ардын удирдагч Мао Зедун” зэрэг олон баримтат кино удахгүй цацагдана

 

   "Ардын удирдагч Мао Зедун", "Ардын удирдагч - Мао Зедунгийн 130 хором", "Мао Зедунгийн захидлуудын түүх", "Мао Зедунгийн яруу найргийн амьдрал" болон бусад олон баримтат кино удахгүй нээлтээ хийнэ.

"Ардын удирдагч Мао Зедун" 12-р сарын 24-нд эхлэн нэвтрүүлж, хятадын Коммунист намын төв хорооны намын түүх сурвалжийн судалгааны институтын хоёр дахь судалгааны хэлтэс, Радио, телевизийн төрийн захиргааны байгууллагын суртал ухуулгын хэлтэс, Хятадын Коммунист намын Төв хорооны Хунань мужийн намын хорооны суртал ухуулгын хэлтэс хамтран нийт найман цуврал нэвтрүүлэг хийсэн байна. Ярилцлага, баримт бичиг, зураг, видео материал, бодит үзэгдэл дээр зураглах урлагийн илэрхийлэл болон бусад арга замуудаар дамжуулан Мао Зедунгийн үзэл баримтлалын сүнс, зан чанарыг харуулжээ.

"Ардын удирдагч - Мао Зедунгийн 130 хором" 12-р сарын 24-нд Бээжин хотын Радио, телевизийн товчооноос удирдан зохион байгуулсан бөгөөд нийт 130 цуврал, тус бүр 8 минут орчим байдаг. "Мао Зедунгийн захидлуудын түүх" нэвтрүүлэг 12-р сарын 24-нд Хятадын Коммунист намын Жянсу мужийн намын хорооны суртал ухуулгын алба, Жянсү мужийн радио, телевизийн товчооны хамтарсан бүтээл юм. Нийт 10 цуврал, тус бүр 32 минут орчим. "Мао Зедунгын яруу найргийн амьдрал" нэвтрүүлэг 12-р сарын 26-наас 29-ний хооронд цацагдана. 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл