Монгол Улсын БСШУЯ-ны СӨХ-ийн дарга Б.Гантулга тэргүүтэй Монгол Улсын боловсролын ажилтнууд ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны урилгаар 3 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Өвөр Монголд айлчилчхаар хүрэлцэн ирлээ. 3 дугаар сарын 22-ны өдөр багийн гишүүд Хөххотын үндэстний туршилтын сургууль, Хөххотын монгол хүүхдийн цэцэрлэг, Или корпорац, Өвөр Монголын музей зэрэг газруудтай танилцсан байна.
Монгол Улсын БСШУЯ-ны СӨХ-ийн дарга Б.Гантулга: - Бид Хятад улсын ӨМӨЗО-ны монгол цэцэрлэг, монгол сургуультай танилцаж, сургууль болон цэцэрлэгийн боловсон хүчний зохион байгуулалтын ажлын талд туршлага солилцох зорилготой ирсэн. Эхний өдрийн аялал маш амжилттай боллоо гэв.
Багийн гишүүдийн дараагийн аяллын чиглэл Ордос хот болон Бугат хотыг зорих бөгөөд тухайн газрын соёл боловсрол, хотын бүтээн байгуулалттай танилцах юм байна.
