
Хамаатан садан, найз нөхөд нь түүнд сархад сөгнөн, хадаг барьж, том гутал, уран бичлэгийн бүтээл зэргийг бэлэглэж, ерөөл дэвшүүлсэн байна.
Бао Шишүнь 15 наснаасаа эхлэн гэнэт түргэн өсч, 1.89 см-т хүрсэн бөгөөд 20 насандаа 2.1 м болох үед Мүгдэн хотын цэргийн тойргийн сагсан бөмбөгийн баг тамирчнаар авчээ. Гэвч хөлийн архаг өвчнөөсөө болж, гурван жилийн дараа тамирчны замналаа орхиж нутаг буцсан. 2005 онд хэвлэл мэдээллийнхний хараанд өртсөнөөс хойш тэрээр олон нийтийн анхааралд орж, “Дэлхийн хамгийн өндөр хүн” хэмээн Гиннесийн номд бичигдсэн байдаг.
Түүний биеийн өндөр 2.36 м, хөлийн урт нь 38 см, өргөн нь 12 см, нэг хувцас хийхэд 5 м даавуу ордог. 2005 онд Гиннесийн ерөнхий газраас түүнд “Дэлхийн хамгийн өндөр хүн” гэсэн гэрчилгээ олгосон байна. Дараа нь түүний рекордыг Туркийн иргэн Султан Косен шинэчилсэн юм.
2007 онд Бао Шишүний найз гэргий Шя Шүжуаньтай нь танилцуулсан. Гэргий нь эгэл жирийн тариачин бүсгүй бөгөөд түүнээс 20 насаар дүү юм. Тэд танилцаад 1 сар болсныхоо дараа гэрлэлтийн баталгаагаа авч хуримаа хийжээ. 2008 онд тэд хүүтэй болсон бөгөөд 11 настай хүү нь одоо 1.7 м-ийн өндөртэй.


