”Түмэн газрын цайны зам-2019” соёл, аялал жуулчлалын зах зээлийн үйл ажиллагааны дээд хэмжээний чуулган Хятад улсын Фүжян мужийн Наньпин хотод саяхан боллоо.
Хятад, Монгол, Оросын 400 гаруй төлөөлөгч оролцсон тус чуулганд “Түмэн газрын цайны зам соёл, аялал жуулчлалын нөлөөлөх хүчний тайлан”-г нийтэлжээ.
Тайланд “Түмэн газрын цайны зам”-ын ерөнхий нөлөөлөх хүч, муж орон бүс дэх сурталчилгаа, “Түмэн газрын цайны зам” дагуух хотуудын нөлөөлөх хүчин, “Түмэн газрын цайны зам” болон Хятад, Монгол, Оросын соёл, аялал жуулчлалын солилцооны үйл ажиллагаа, “Түмэн газрын цайны зам”-д холбогдох зах зээлийн үйл ажиллагааг сурталчлахад өгсөн зөвлөгөө зэрэг агуулгыг хамарч, мөн тус зам шугам дагуух хамгийн их нөлөөлөх хүч бүхий 10 хот, аялал жуулчлалын 10 орон нутгийг нийтэлсэн байна.
