solongonews
Бээжингийн эмнэлэг Өвөр Монголын эмнэлэгтэй хамтарч ажиллана
2016-04-13 15:25
Өвөр Монголын Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн комисс болон Бээжин хотын Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн комисс энэ сарын 11-ний өдөр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна.

Бээжингийн 47 эмнэлэг Өвөр Монголын 78 эмнэлэгтэй таван жил хамтарч ажиллах бөгөөд Өвөр Монголын ядуу буурай хошуу буюу ядуу буурай шяний 31 эмнэлгийг багтаажээ.

Бээжингийн 47 эмнэлгээс жил бүр хоёр баг эмч ажилтнуудыг Өвөр Монголын эмнэлэгт ажиллуулах бөгөөд Бээжингийн эмч мэргэжилтнүүд лекц унших, мэс засал хийх, хүнд өвчтөнг аврахад туслах зэрэг тал дээр хамтын ажиллагаа өрнүүлэх болно. Өвөр Монголын эмнэлгийн ажилтнууд Бээжингийн эмнэлэгт очиж сургалтад суух буюу цаашид үргэлжлүүлэн суралцах боломжтой болсон байна.   

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл