solongonews
Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдөр
2019-03-15 16:21
Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдөр

Гуравдугаар сарын 15-ны өдөр Олон улсын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах өдөр юм. Энэ өдөр Хятад улс хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах сэдвээр томоохон хэмжээний арга хэмжээ зохион байгуулдаг. Энэхүү арга хэмжээгээр дамжуулан хэрэглэгчдийн эрх ашгийг хохироосон гэмт хэргүүдийг илрүүлсэн бодит явдлыг үзэгчдэд үзүүлж, хэрэглэгчдийн ашиг тустай холбоотой маш олон зүйлийг танилцуулдаг байна.

Энэ өдөр Зах Зээлийн Хянан Удирдах Товчооны ажилтнууд хэрэглэгчдийн эрхийг хамгаалах гол сэдвээр ард иргэдэд хуурамч бараа бүтээгдэхүүнийг хэрхэн ялган таних, өөрсдийн хууль ёсны эрх ашгаа хэрхэн хамгаалах, хэрэглээний аюулгүй байдлын мэдлэгээ хэрхэн дээшлүүлэх зэрэг талд тайлбар хийжээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл