
Их Британи Virgin Airways буюу Виржин агаарын тээврийн компаний нисэх онгоцыг илгээсэн бол ОХУ шууд агаарын армийн нислэгээ томилов. Ирж очих хоёр талд бусад улсын хилээр дамжих учраас цаг алдаж илүү хүч хөдөлмөр ордог нөхцөлд Их Британи, ОХУ “Хятад улсад өөрөө ирж шаардлагатай бараагаа зөөвөрлөж байгаа”-гийн шалтгаан нь юу вэ.
Их Британий Гадаад хэргийн сайд Доминик Рааб өнгөрсөн өдрийн сошиал медиа дээрээ: Их Британий Виржин компани Хятадаас саяхан тахлаас урьдчилан сэргийлж хянахад холбоотой хэрэгслүүдийг бүтэн нисэх онгоц зөөвөрлөж авчирсан гэж мэдэгдлээ. Түүний дараа нь Их Британиас БНХАУ-д суугаа элчин сайдын яам: БНХАУ-аас тахлаас урьдчилан сэргийлж хянах бусад бараа бүтээгдэхүүнийг үргэлжлэн импортолно хэмээн нотолжээ.
ОХУ 03-р сарын 21, 24 болон 04-р сарын 01-ний өдрүүдэд Хятадад агаарын цэргийн нислэгээ явуулж, эмнэлгийн маск, оношлуур, хамгаалалтын хувцас зэргийн цар тахлаас урьдчилан сэргийлж хянахтай холбоотой бараа бүтээгдэхүүнийг зөөвөрлөж аваачсан юм.

