Судлаачдын үзэж байгаагаар Хятад улс гадаадад нээлттэй хөгжих шийдвэр зориг, байр суурийг холбогдох бодлого, арга хэмжээ гүйцэд тусгаж, дараагийн шатанд гадаадыг хөрөнгийг улам ихээр татахад ашигтай юм байна.
Хятадын Худалдааны яамны гаргасан хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл энэ оны эхний 7 сард Хятад улсын бодитоор ашигласан гадаадын хөрөнгө 485 тэрбум 420 сая юаньд хүрсэн нь 2016 оны мөн үеэс 1.2 хувиар буурсан аж. Ийм нөхцөлд Хятадын Төрийн зөвлөл "Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тухай бодлого" боловсруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг олон талаас нь татах бодит арга хэмжээ авч, хэрэгжүүлж байгаа юм.
Эдгээр бодлого, арга хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалтад тавих стандартыг улам багасгахыг хамгийн тэргүүнд бичсэн байна. Үүнд, үндэсний хэмжээнд чөлөөт худалдааны туршилтын бүсэд туршин хэрэгжүүлж байсан гадаадын хөрөнгө оруулалтын сөрөг жагсаалтын тогтолцоог даруй хэрэгжүүлж, тусгай зориулалттай, шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл, хөлөг онгоцны дизайн, нисэх онгоцны засвар үйлчилгээ, шатахуун түгээх станц, дуудлагын төв, урлагийн тайлан тоглолтын брокер, банкны салбар, үнэт цаасны байгууллага нэгж, даатгалын салбар зэргийн гадаадад нээлттэй хөгжлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ гадаадад нээлттэй хөгжих цагийн хуваарь, маршрутыг ч тодорхойлжээ.
Хятадын Худалдааг ахиулах судалгааны хүрээлэнгийн Олон улсын худалдаа судлалын газрын эрхлэгч Жао Пин:
- Баримт бичигт тэмдэглэхдээ гадаадын хөрөнгө оруулагчид хавсарган нэгтгэх хэлбэрээр гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй эрхлэхийг дэмжиж, тэдний Хятадын төрийн өмчит аж ахуйн нэгжийн холимог өмчлөлийн өөрчлөлтөд оролцохыг урамшуулна гэсэн байна.
- Хятадын худалдааны яамны харьяа олон улсын зах зээл судлах хүрээлэнгийн дэд дарга Бай Мин:
- Энэ нь гадаадын хөрөнгийн Хятадын зах зээлд ороход өргөн уудам хэтийн төлөв нээж өгөх болно гэж хэллээ.
Тус баримт бичигт онцлохдоо гадаадын хөрөнгө оруулагчдын ашиг орлого хилээр чөлөөтэй гарахыг баталгаажуулна гэсэн байна. Үүнтэй холбогдуулан Жао Пин:
- Энэ нь өнгөрсөн жил Хятад улс гадаадад хөрөнгө оруулах эрсдэлийг үр ашигтай тогтоон барихын тулд гадаадад хөрөнгө оруулах ухаалаг бус үйл ажиллагаанд тавьсан хяналттай холбоотой. Гэвч гадаадын зарим хөрөнгө оруулагчид янз бүрийн мэдээлэлд итгэж Хятадын валютын бодлогод эргэлзэх болсон гэсэн байна.
Хэрэг дээрээ Хятад улс гадаадын хөрөнгө оруулагчдын мөнгөний урсгалд чөлөөтэй бодлого явуулж байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулагчдын Хятадаас хууль ёсоор олсон ашиг орлого байвал юань юм уу гадаад валютын хэлбэрээр чөлөөтэй гуйвуулж болдог. Энэ талаар гадаадын хөрөнгө оруулагчид сэтгэл амар байж болох юм. Дэлхийн олон орны гадаадын хөрөнгө оруулагчид Хятадын гадаадын хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах эрч хүч огт өөрчлөгдөөгүй гэдгийг гэрчилж байгаа юм гэж хэлсэн юм.
Боловсон хүчний хилээр орж, гарах талаар энэхүү баримт бичигт энэ оны сүүлийн хагаст гадаадын боловсон хүчний визийн нарийн дүрмийг боловсруулж, виз олгох цар хүрээг өргөжүүлэн визийн хүчинтэй хугацааг уртасгаж, болзол хангасан гадаадын боловсон хүчинд 5-10 жилийн олон удаа орж, гарах виз олгоно гэж тодорхой заасан байна.
Эдгээр салбарыг нээлттэй байлгах нь гадаадын хөрөнгийн технологийн давуу талаа ашиглан Хятадад улам их ашиг олоход бодлогын сайн суурь тавьж өгч байна. Үйлчилгээ, худалдааны салбарт ч гадаадын хөрөнгийг үйлчилгээний салбарыг аажмаар нээлттэй болгох явцад ашиг олох орон зайтай, нэн тааламжтай төсөл хэрэгжүүлэхэд тустай юм.
