Олон улсын валютын сан буюу IMF-ийн ерөнхий захирал Кристалина Георгиева намрын чуулганы үед хэлэхдээ, одоохондоо дэлхийн эдийн засаг хямралаас гарч байгаа бөгөөд улс орнууд цаашид хамтран ажиллаж, хямралыг хамтаар даван туулах ёстой гэжээ.
Тэрээр мөн өдөр видео хэлбэрээр болсон намрын чуулганы хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "COVID-19-ийн эсрэг 9 сар тэмцэж байгаа боловч 1 сая хүн амиа алдаж, дэлхийн эдийн засагт сүйрэл учрууллаа. 2020 онд дэлхийн эдийн засаг 4.4 хувиар буурах төлөвтэй хэмээн IMF төсөөлж байна. Өнгөрсөн зууны эдийн засгийн их уналтаас хойших хамгийн ноцтой эдийн засгийн хямрал болж байгаа бөгөөд ирэх 5 жилд энэ удаагийн хямралын улмаас 28 их наяд ам.долларын хохирол үүсэх болно гэжээ.
Харанхуйг туулаа боловч гэрэл гэгээ харагдаж байна гэж Кристалина Георгиева хэлээд, 2021 оны дэлхийн эдийн засгийн өсөлт 5.2%-д хүрэх төлөвтэй гэж төсөөлжээ.Тэрээр хэлэхдээ, эдийн засгийн сэргэлтийн төлөө улс орнууд эдгээр гурван талын бодлого боловсруулах шаардлагатай, тухайлбал: нэгдүгээрт, олон нийтийн амь насны аюулгүй байдлыг баталгаажуулах хэрэгтэй. Хоёрдугаарт, хүлээцтэй уян хатан эдийн засгийг бий болгох хэрэгтэй. Гуравдугаарт, өрийн асуудлыг зүй зохистой шийдвэрлэх хэрэгтэй, ялангуяа орлого багатай улс орнууд үүнийг анхаарах хэрэгтэй гэжээ.
