Хятад улс ДХБ-д элсэн орсны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Хятадын олон улсын импортын 4-р экспогийн үеэр буюу 05-нд Хятад улс ДХБ-д элсэн орсны 20 жилийн ойн дээд форум Шанхайд “харилцан ашигтайгаар хамтдаа амжилтад хүрч, ирээдүйг хамтдаа бий болгоё” уриан дор болов. Хятад улс ДХБ-д элсэн орсноор өөртөө болон дэлхий дахинд идэвхтэй нөлөө авчирсан хэмээн мөн өдрийн хуралд оролцсон олон улсын зүтгэлийг өндрөөр үнэлж, Хятадын хувь нэмэр бүх дэлхийд ашиг хүртээв гэж үзсэн байна.
2001 оны 11-р сарын 10-нд ДХБ-ын сайд нарын хэмжээний 4-р хурлаас Хятад улсыг ДХБ-д элсэн авах шийдвэрийг батлав. Мөн оны 12-р сарын 11-нд Хятад улс ДХБ-д албан ёсоор элсэн орж, тус байгууллагын 143 дахь гишүүн орон болсон байна. ДХБ-д элсэн орсон 20 жилийн турш Хятад улс элсэн орох үеийн амлалтаа бүх талаар биелүүлж, зах зээлээ ихээр нээж, гадаадад нээлттэй байх явцдаа том гүрний үүрэг хариуцлагаа харуулсан байна. Мөн өдөр форумд оролцсон ДХБ-ын ерөнхий захирал Нгози Оконджо-Ивеала Хятадын амжилтыг өндрөөр үнэлсэн байна.
Тэрээр хэлэхдээ “Өнөөдөр Хятад улс дэлхийн худалдаанд гол үүрэг гүйцэтгэж байна, худалдаа нь Хятадын эдийн засагт маш чухал юм. Хятад улс амжилттайгаар дэлхийн нэмүү өртгийн сүлжээний гол цөм нь болсон байна. Эдгээр үйлдвэрлэл худалдааны сүлжээнүүд нь Номхон далайн бүс нутгийн олон улс орныг амьдралын гол чухал хэрэглээгээр хангаад зогсохгүй бас дэлхийн олон газрын бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ, чанар чансаа болон төрөл зүйлийг дээшлүүлсэн байна. Өнгөрсөн 20 жилийн хугацааг эргэцүүлэхэд Хятад улс ДХБ-д элссэнээр, Хятад болон барууны орнуудыг холбосон худалдааны хамгийн том гүүр болсон байна” гэжээ.
НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ребека Гринспан үзэхдээ "ДХБ-д элсэн орсноор, Хятад улсын хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бүтээмж болон өрсөлдөх чадвар дээшилсэн байна. Үүний зэрэгцээ дүрэм журамд суурилсан худалдааны тогтолцоо нь Хятад улс дэлхийн зах зээлд гарах орчныг ихээхэн сайжруулсан юм. Түүнчлэн Хятадын сүүлийн 20 жилийн худалдааны өсөлт бас дэлхий дахинд ашиг тусаа өгсөн юм" гэжээ.
Тэрээр хэлэхдээ “Өнгөрсөн 20 жилд Хятад улс дэлхийн бусад улс оронтой томоохон хөгжил цэцэглэлээ хуваалцсан юм. Хятад улс экспортын өсөлтөөс ашиг хүртэж, Хятадын худалдан авах чадвар нэмэгдэж, импортын хэмжээ нэмэгдсэн нь Хятадын худалдааны түншүүдэд ч ашиг тус хүртээсэн байна. Сүүлийн 20 жилийн турш Хятад улс дэлхийн хөгжиж буй олонх орнуудын худалдааны хамгийн том түнш болсон байна” гэжээ.
Хятад Бразил бол БРИКС-ийн гишүүн орнууд юм, сүүлийн жилүүдэд хоёр орон улам нягт хамтран ажиллаж байна. Бразилын дэд ерөнхийлөгч Хамилтон Моурао хэлэхдээ "Хятад улс ДХБ-д элссэн нь хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн юм" гэжээ.
Тэрээр хэлэхдээ “Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагад элссэнээс хойш Бразил, Хятадын хамтын ажиллагаа тасралтгүй бэхэжсээр ирсэн юм. 2001 онд хоёр улсын худалдааны хэмжээ ердөө 3 тэрбум ам.долларт хүрч байсан бол, өнгөрсөн онд хоёр орны хоёр талт худалдааны хэмжээ анх удаа 100 тэрбум ам.доллароос давсан байна. Хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт маш их тогтвортой байгаа” гэжээ.
Хятад улс ДХБ-д элссэнтэй холбогдуулан Дэлхийн банкны Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Фэн Хүйлан хэлэхдээ "Энэ нь Хятад улс гадаад ертөнцөд нээлттэй болсон чухал үйл явдал юм гэжээ. Хятад улс хөгжиж байгаа нь зөвхөн Хятадын өөрийн хөгжилд тустай төдийгүй бас түүний худалдааны түншүүд, тэр дундаа хөгжиж буй олон орон, буурай хөгжилтэй орнуудад ашигтай хэмээн тэр үзсэн байна. Тэрээр мөн "Ирээдүйд Хятад улс цаг уурын өөрчлөлт, эмнэлгийн хангамж, хүнсний аюулгүй байдалд илүү чухал үүрэг гүйцэтгэж, олон талт үзлийг хамгаалах болно" гэжээ.
Тэрээр хэлэхдээ “ХХ зууны сүүлийн хагаст дэлхийн хөгжил цэцэглэлт нь дэлхийн худалдааны тогтолцоо бий болсонтой ихээхэн холбоотой, Хятад улс тогтолцооны өөрчлөлтийг ахиулахаар дамжин 21-р зууны сорилтыг даван туулж, шинэ болон хуучин түншүүдтэйгээ харилцан ашигтай байж, дэлхийн бүх улс орон ирээдүйгээ хамтдаа хуваалцахыг ахиулж болох юм” гэжээ.
