solongonews
ХКН-ын нийт гишүүдийн тоо 95.148 саяд хүрсэн
2021-07-01 10:19
ХКН-ын нийт гишүүдийн тоо 95.148 саяд хүрсэн

    ХКН-ын Төв Хорооны Зохион байгуулалтын хэлтсийн хамгийн сүүлийн дотоод статистик мэдээллээс харахад 06 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар Хятадын Коммунист Намын нийт гишүүдийн тоо 95.148 саяд хүрч, 2019 оны эцсээс 3.234 саяар нэмэгдсэн байна.

Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын Коммунист намын нийт гишүүдийн тоо тогтвортой өсч, 1949 онд Бүгд Найрамдах Хятад Ард ​​Улс байгуулагдахад Коммунист намын 4 сая 488 мянган гишүүний тооноос 20 дахин давжээ. Үүнд, дээд боловсролтой 49.513 сая намын гишүүд байгаа нь намын нийт гишүүдийн 52 хувийг эзлэх бөгөөд эмэгтэй намын гишүүд, үндэстний цөөнхийн намын гишүүдийн эзлэх хувь өссөөр байна.

Ажилчин тариаланчид одоо ч гэсэн КН-ын гишүүдийн гол хэсэг байсаар байгаа бөгөөд нийт намын гишүүдийн 33.9 хувийг эзэлдэг.Тэдний дотор тариачин, малчин, загасчин намын гишүүд хамгийн олон байж, 25.817 саяд хүрсэн.

 

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл