
Хятад улс алтан боломжуудаасаа хуваалцах болно:
30 гаруй улстай гадаад худалдааны хамтын ажиллагааны гэрээ байгуулав.
2018 оноос эхлэн Олон улсын импортын бараа бүтээгдэхүүний яармаг зохион байгуулна.
Хятад улс хөгжиж буй орнуудад “бэлэг” түгээх болно:
Ирэх 3 жилд “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад оролцсон хөгжиж буй орон болон олон улсын байгууллага холбоонд нийт 60 тэрбум юанийн тусламж хангана.
“Нэг бүс нэг зам” дагуух хөгжиж буй орнуудад 2 тэрбум юанийн өртөг бүхий үр тарианы тусламж хангана.
“Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаа”-ны халамжийн санд 1 тэрбум юань нэмнэ.
“Нэг бүс нэг зам” дагуух улс орнуудад 100 “Жаргалтай гэр орон”, 100 “Ядуурлыг бууруулах халамж”, 100 “Эм эмнэлгийг дэмжих” төслүүдийг хэрэгжүүлнэ.
“Нэг бүс нэг зам” дагуух улс орнуудад ашиг хүртээх төслүүдийг хэрэгжүүлэгч Олон улсын холбогдох байгууллагад 1 тэрбум ам.доллар хангана.
Дээд уулзалтаар олон олон том ажил товлогдсон:
Хоёр талын ба олон талын хамтын ажиллагааны 32 бичиг баримт, төслүүдэд гарын үсэг зурсан бол үүнд 18 улс болон 8 Олон улсын зохион байгуулалт холбогджээ.
