solongonews
Ли Кэчян Австрийн ерөнхий сайд Курцтэй хэлэлцээ хийлээ
2019-04-29 15:01
Ли Кэчян Австрийн ерөнхий сайд Курцтэй хэлэлцээ хийлээ.

БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэчян 04-р сарын 28-ны өдөр Ардын Их Хурлын Танхимд Австрийн ерөнхий сайд Курттай хэлэлцээ хийв.
Ли Кэчян хэлэхдээ: - Австри бол Европ дахь Хятад улсын чухал түнш юм. Хоёр тал харилцан хүндэтгэх, эрх тэгш байж, хоёр талын харилцаа эрүүл хэв маягаар хөгжсөөр ирсэн. Хятад улс Австрийн талтай улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, өндөр түвшний солилцоог хэвшүүлэх, прагматик хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр талын харилцааг шинэ түвшинд хүргэхийг хүсч байна гэжээ.
Ли Кэчян: - Хятад, Австри улс орнуудад дэвшилтэт үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэдгээ онцлон тэмдэглэв. Хятад улс асар том зах зээлтэй бөгөөд нээлтээ өргөжүүлж, зах зээлд чиглэсэн, хууль дүрэм, олон улсын бизнесийн орчинг бий болгохыг зорьж байна. Зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хоёр орны хоорондох нислэгийн тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд бид Австрийн талтай хулсны баавгайн шинжлэх ухааны хамтын ажиллагаа, мөс, цасны спортын солилцоог бэхжүүлэхэд бэлэн байна. Европын Холбооны гишүүн улс болсон Австри улс Хятад-ЕХ-ны харилцааны эрүүл, тогтвортой хөгжилд үргэлжлэн эерэг үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна гэжээ.

Курц хоёр дахь "Бүс ба зам" Олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт амжилтад баяр хүргэжээ. Тэрээр хэлсэн үгэндээ: - Хятад улс нь Австрийн стратегийн түнш бөгөөд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа гүнзгийрч, боловсон хүчний солилцоо тогтмол явагддаг. Австрийн тал Хятадын хөгжлийн асар их амжилтад сэтгэл хангалуун байдаг бөгөөд эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, өвлийн олимпын чиглэлээр Хятадтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр орны харилцааны шинэ хөгжилд түлхэц үзүүлэхийг хүсч байна гэжээ.

Уг хэлэлцээрийн дараа хоёр ерөнхий сайд хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав. Хэлэлцүүлгийн өмнө Ли Кэчян Ардын Их Хурлын Танхимын Зүүн хаалганы гаднах талбайд Курцыг угтан авах ёслолын арга хэмжээ зохион байгуулав.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл