Хурлаар ирэх онд том том эрсдэлийг арилгаж, нийт хөрөнгө, ашгийн хөрөнгийн харьцлыг үр ашигтай тогтоон барьж, бодит эдийн засагт банк санхүүгийн үйлчилгээ үзүүлэх чадварыг дээшлүүлэн, эрсдэлээс сэргийлэх ажлыг идэвхтэй үр дүнд хүргэхээр хичээн зүтгэхээр болжээ. Энэ бол Хятадын банк санхүүгийн салбарын дараачийн гол ажил юм. Зах зээлийн төсөөлснөөр, төвийн эдийн засгийн ажлын хурлаар банк санхүүгийн салбар үргэлжлэн бодит эдийн засагт үйлчилж, банк санхүүгийн эрсдэлээс сэргийлэхийг цаашид онцлох болно гэжээ.
Энэ он гарснаас хойш Аньхүй мужийн шилэн кабелийн Хуайнань Шиньгуаншэнь компанийн үйлдвэрлэсэн сансар судлалд ашиглах цахилгаан утасны бүрээс зах зээлд эрэлт хэрэгцээтэй байна. Үүнийг үйлдвэрлэхэд судалгаа, үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт ихтэй, их хугацаа ордог, түүхий эдээ өндөр үнээр худалдан авдаг юм. Тус компанийн албаны хүн Ли Юн: Компаниуд зөвхөн гэрээ төдий зүйл хүлээн авдаггүй юм гэжээ.
"Гэрээ нь сансар судлал, агаарын тээврийнх ч байдаг. Бид зохион бүтээж, үйлдвэрлэх явцад гүйлгээний мөнгө хүрэлцэхгүй үе гардаг.” Ийм нөхцөлд Хөдөө тосгоны худалдааны Хуайнань Туншан банкны санхүүгийн бүтээгдэхүүнд шинэчлэл хийж, аж ахуйн нэгжийн шинэ бүтээгдэхүүний захиалгаар барьцаа тавин, 5 сая юанийн зээл олгож, аж ахуйн нэгжид мөнгө дутагдаж буй байдлыг шийдвэрлэсэн юм. Энэ бол банк санхүүгийн үйлчилгээ бодит эдийн засгийг дэмжсэн нийтлэг жишээ юм.
Банк санхүүгийн үйлчилгээний бодит эдийн засгийг чухалчлан дэмжих салбарын хувьд, Хятадын банкны Хяналт удирдлагын хорооны дарга Гүө Шүчин хэлэхдээ: "Ирээдүйн хувьд, Хятад улс бодит эдийн засгийн ажлыг үргэлжлэн сайтар хийж, банкны салбар бодит эдийн засаг тийш хөгжихийг хичээн дэмжиж, хүртээмжтэй банк санхүү, бичил аж ахуйн нэгжийн санхүүжилт, хөдөө тосгон, хөдөө аж ахуй хийгээд тариачдын санхүүжилт, ядуурлаас ангижруулах зэрэг талын санхүүжилтыг чухалчлан дэмжинэ. Мөн дэд бүтцийн бүтээн байгуулалт, орон сууцны барилга зэрэг олон нийтийн чанартай томоохон төслийг үргэлжлэн дэмжинэ" гэжээ.
Системийн чанартай банк санхүүгийн эрсдэл гарахаас сэргийлэхийн төлөө, Хятад улс валютын бодлого, макро бодлогын хос зохицуулалтын бүдүүвч гаргасан байна. Хятадын Ардын Банкны ерөнхийлөгч Жөү Шяочуань энэ талаар хэлэхдээ:Төв банкны зохицуулалт, хяналт шалгалтын талаар, юуны өмнө валютын бодлогыг авч хэрэгжүүлсэн. Дэлхийн санхүүгийн хямралаас хойш, валютын бодлогод зарим шинэ арга барилыг авч хэрэгжүүлж, чухал талд зохих зохицуулалт хийснээр арга барил нь улам баялаг болсон. Макро эдийн засгийн зохицуулалт хийсний гол хүчин зүйл бол уламжлалт макро эдийн засгийн үйл явц дахь эерэг үелзлийн хүчин зүйл хэт олширсноос болсон юм. Эдийн засаг сайн үед, хувьцааны зах зээл сайн байхаар барахгүй компанийн ашиг орлого ч сайн байдаг. Иймээс сөрөг үелзлийн бодлогын арга хэмжээ гэдгийг авч хэрэглэдэг юм.
Грекийн Европын гадаад бодлогын сангийн Хятадын асуудлаарх мэргэжилтэн Горгос Цогопулос Хятадын санхүүгийн хяналт шалгалтын талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээг өндрөөр үнэлжээ. Тэрээр хэлэхдээ:
Хятад улс санхүүгийн хяналт шалгалтыг эрчтэй хийж байна. Энэ бол тийм хялбар үйл явц биш юм. Харин Хятад улс аж ахуйн нэгжид оруулах шинээр нэмэгдэж буй зээлд илүү сайн хяналт шалгалт хийх зэрэг зөв оновчтой арга хэмжээг авч хэрэгжүүлсэнд байгаа юм. Иймэрхүү нөхцөлд, Хятад улс маш олон асуудлыг зохицуулсан төдийгүй оршиж буй асуудлыг цаашид зохицуулах ёстойг Хятадын Засгийн газар ойлгож, үргэлжлэн ахиулсаар байна гэжээ.
