
Нээлтийн ёслолын үеэр
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал 9 дүгээр сарын 6-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотод нээлтээ хийв. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн 196 гишүүн улс, 20 гаруй олон улсын байгууллагаас хүрэлцэн ирсэн 2000 гаруй зочид тус хуралд оролцох бөгөөд хурал нь хоёр долоо хоног үргэлжлэх юм.
Хурлаар БНХАУ-ын Үндэсний Ой шугуйн товчооны дарга Жан Жяньлуныг НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурлын тэргүүнээр санал нэгтэй сонгосон байна.

БНХАУ-ын Үндэсний Ой шугуйн товчооны дарга Жан Жяньлун
БНХАУ-ын Үндэсний Ой шугуйн товчооны дарга Жан Жяньлун нээлтийн ёслолыг хөтлөн явуулсан бөгөөд үг хэлсэн байна. Мөн НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн нарийн бичгийн газрын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Моникүе Барбут, ӨМӨЗО-ны дарга Бү Шяолинь нар нээлтийн ёслолын үеэр тус тус үг хэллээ.

ӨМӨЗО-ны дарга Бү Шяолинь
