solongonews
Хятадын залуучуудын төлөөллийг хүлээн авч зочлов
2018-07-04 17:02
Хятадын залуучуудын төлөөллийг хүлээн авч зочлов

БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин 2018 оны 07-р сарын 03-нд ЭСЯ-ндаа хүлээн авалт хийж, Монгол Улсад айлчилж буй Хятадын залуучуудын төлөөлөгчдийг хүлээн авч зочлов. Монгол Улсын ХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг, Бүх Хятадын Залуучуудын холбооны нарийн бичгийн дэд дарга, Хятадын залуучуудын төлөөлөгчдийн тэргүүн Инь Шяо, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Соёлын зөвлөх Ли Вэй, Улс төрийн зөвлөх Ли Яньжюнь, Хятад, Монгол хоёр орны залуусын төлөөлөл нийт 100 гаруй хүн хүлээн авалтад оролцжээ. 

Монгол Улсын ХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Хятадын залуучуудын төлөөлөл Монгол Улсад айлчилж байгаад баяртай байна. Монгол, Хятад хоёр сайн найз, сайн хөрш, сайн түнш. Энэ онд Хятадын залуучуудын төлөөлөгчид Монгол Улсад амжилттай айлчилж буй нь хоёр орны залуусын харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарсны илрэл юм. Монгол Улс хүн амын бүтцийн хувьд маш залуу, нийт хүн амын гуравны нэг нь залуучууд байдаг. Монголын залуус Хятадын залуустай харилцаж, Хятадад очиж танилцахыг хүсдэг. Монголын тал залуусын хөгжлийг ихэд чухалчилж, Монгол, Хятадын залуучуудын харилцааг үргэлжлэн дэмжиж, Монгол, Хятадын найрамдлын залгамжлагчдыг бэлтгэх үйлсэд Хятадын талтай хамтран хүчин чармайлт гаргахад бэлэн байна гэжээ.

 

БНХАУ, Монгол Улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд, БНХАУ-ын залуучуудын төлөөлөгчид 2018 оны 07 дугаар сарын 02-ноос 06-нд Монгол Улсад айлчилж байгаа бөгөөд Монгол Улсын ГХЯ, ХНХЯ, МЗХ зэрэг байгууллагууд хамтран улс төр, бизнес, нийгэм, соёл, спортын чиглэлээр туршлага солилцох хоёр орны залуусын уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл