Хятадын ГХЯ-ын хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан энэ сарын 09-нд Бээжинд хэлэхдээ, Хятадын Засгийн газар ДЭМБ-д 20 сая ам.долларын хандив өргөхөөр шийдвэрлэж, “COVID-19”-өөс урьдчилан сэргийлэх, хөгжиж буй орнуудын олон нийтийн эрүүл мэндийн системийг байгуулах чиглэлээр хэрэглэнэ. Хятад улс цаашид ч халдварт тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, дэмжлэг үзүүлнэ гэж хэллээ.
03-р сарын 07-нд Хятадаас Женевт суугаа төлөөлөгч элчин сайд Чэнь Шюй ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханомтай уулзахдаа:
- Хятадын Засгийн газар ДЭМБ-д 20 сая ам.долларын хандив өгөхөөр төлөвлөж байгаа тухай мэдэгдэж, ДЭМБ-ын халдварт өвчний эсрэг олон улсын хамтын ажиллагааг дэмжинэ гэдгээ илэрхийллээ.
Гэн Шуан хэвлэлийн бага хуралд:
- ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Хятадын талд талархал илэрхийлсэн бөгөөд Хятадын Засгийн газрын дэлхий даяар тархаж буй "КОВИД-19"-ийн эсрэг тэмцлийн чухал цаг үед маш том бэрхшээлийг даван туулж, бусад хөгжиж байгаа улс оронд халуун гараа сунгаж харамгүй тусламж үзүүлснийг сайшаасан байна. Тедрос Адханом, Хятад улстай уялдаа холбоо, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах олон улсын хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр томоохон ахиц гаргана гэж хэллээ.
Гэн Шуан "КОВИД-19" дэлгэрснээс хойш ДЭМБ нь Тедрос Адханом ерөнхий захирлын удирдлагаар улс орнуудын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх үзэл ойлголтыг ахиулах, шинжлэх ухаанлаг, ухаалгаар хариу арга хэмжээ авах, холбогдох улс орны эрүүл мэндийн системийн чадавхийг сайжруулахад маш чухал үүрэг гүйцэтгэв. Үүнийг олон улсын хамтын нийгэмлэг өргөн дэлгэр хүлээн зөвшөөрсөн юм. Өвчин тахалд улс орны хил хязгаар гэж үгүй. Хятад улс дэлхийн улс орнуудтай зовлон жаргалаа хуваалцаж, "КОВИД-19"-ийн эсрэг олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, дэмжлэг үзүүлж, бүс нутаг, олон улсын олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахад Хятад улсын хүчнийг нэмэрлэж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг дэмжинэ гэж онцолсон байна.
