“Шинэ нөхцөл байдал дахь ХКН-ын дотоодын улс төрийн амьдралын тухай стандартууд”-д “ХКН-ын Төлөөлөгчдийн Их Хурлын дүрмийг баримтлах”-ыг дахинтаа чухалчлав.
Бүх шатны ХКН-ын Төлөөлөгчдийн Их Хурал бол ХКН-ын дүрмийн тогтоол ёсоор бүх шатны ХКН-ын зохион байгуулалтаас төлөөлөгчдөө сонгон хуралд оролцуулж, ХКН-ын чухал их асуудлыг хамтдаа ярилцан тогтоож, ХКН-ын удирдах байгууллагыг сонгох их хурал болно.
Нэг. ХКН-ын Төлөөлөгчдийн Их Хурлын дүрмийг баримтлан төгөлдөржүүлэхэд ХКН-ын Төлөөлөгчдийн Их Хурлын байр суурь болон эрхийг хүндэтгэх хэрэгтэй. ХКН-ын Төлөөлөгчдийн Их Хурал бол ХКН-ын бүх шатны зохион байгуулалтын удирдах байгууллага мөн.
Хоёр. ХКН-ын Төлөөлөгчдийн Их Хурын дүрмийг баримтлан төгөлдөржүүлэхэд ХКН-ын Төлөөлөгчдийн Их Хурлыг хуралдуулах дүрэм тогтоол дэс дарааллыг чанга журамлах хэрэгтэй. ХКН-ын дүрмийн арван наймдугаар зурваст, “ХКН-ын Хятад улсын Төлөөлөгчдийн Их Хурлыг таван жилд нэг удаа хуралдуулж, ХКН-ын төв хорооноос хуралдуулна. Төв хорооны үзэж буйгаар чухал буюу гуравны нэгээс дээших мужийн шатны зохион байгуулалт холбогдох шаардлага дурдсан байвал Хятад улсын Төлөөлөгчдийн Их Хурлыг урьдчилан хуралдуулж болно. Хэрвээ онцгой нөхцөл байдалгүй бол хуралдуулах хугацааг уртасгаж болохгүй”. ХКН-ын дүрмийн хорин дөрөвдүгээр зурваст мөн тогтоохдоо, ХКН-ын орон нутгийн бүх шатны Төлөөлөгчдийн Их Хурлыг “таван жил тутамд нэг удаа хуралдуулж”, “адил шатны ХКН-ын хорооноос цуглуулан хуралдуулах хэрэгтэй. Онцгой байдалд нэг шатны ХКН-ын хорооноос батлан зөвшөөрвөл хурлын хугацааг наашлуулах буюу хойшлуулж болно” гэжээ. “Стандарт”-д дахин чухалчлахдаа, “хүлээн зөвшөөрөөгүй бол ХКН-ын Төлөөлөгчдийн Их Хурлыг хуралдуулах хугацааг наашлуулах буюу хойшлуулж болохгүй”, “ХКН-ын үндсэн шатны хороо, ерөнхий үүр ба үүрийн гишүүдийн хугацаа солих сонгуулийг тогтсон хугацаандаа явуулах хэрэгтэй” гэжээ.
Гурав. ХКН-ын Төлөөлөгчдийн Их Хурлын дүрмийг баримтлах ба төгөлдөржүүлэхэд төлөөлөгчийн төлөөлөгч болох хугацааны дүрэм ба санал дурдлагын дүрмийг хянамгай хэрэгжүүлэх хэрэгтэй. “Стандарт”-д дахин чухалчлахдаа, “ХКН-ын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгчийн төлөөлөгч болох хугацааг хэрэгжүүлж, төлөөлөгчдийн санал дурдлагын дүрмийг хэрэгжүүлсэн” суурин дээр төлөөлөгчдөөс чухал их шийдвэрт бодлого тогтооход оролцох, чухал ажилтнуудыг танилцуулах ба ардчиллаар үнэлэхэд оролцох, ХКН-ын хорооны холбогдох хуралд сул оролцох, ХКН-ын гишүүн олон түмэнтэй харилцах зэрэг дүрмийг бүрэн болгох, ХКН-ын орон нутгийн бүх шатны хороо, гишүүдийн үйлдлийг сайтар харуулах тухай шинэ шаардлага дурдсан байна.
