Чинхуа Их Сургуулийн Сэтгүүл зүй, харилцааны сургуулийн 20 жилийн ойг тэмдэглэх бага хурал саяхан болж өнгөрөв. Чинхуа Их Сургуулийн захирал Ван Шичьин, Чинхуа Их Сургуулийн Сэтгүүл зүй, харилцааны сургуулийн 2-р декан Лю Биньже, Ардын өдрийн сонины орлогч ерөнхий найруулагч Цүй Шышинь, Хятадын Сэтгүүлчдийн холбооны намын нарийн бичгийн дарга Лю Жэнгүн, Хятадын Гадаад хэвлэлийн газрын ларга Дү Жаньюань оролцон үг хэллээ.
Мэдээллийн дагуу 20 жилийн өмнө олон улсын хэтийн төлөв бүхий өндөр чанартай, нийлмэл мэдээний харилцааны мэргэжилтэнг төлөвшүүлэхийн тулд Чинхуа Их Сургууль нь анхны харилцааны тэнхимийн үндсэн дээр Сэтгүүл зүй, харилцааны сургуулийг байгуулж, анхны декан Фань Жини Ардын өдрийн сонины ерөнхий найруулагчаар ажиллаж байв. 2014 онд тус сургууль нь Ардын өдрийн сонин болон Чинхуа Их Сургуулийн хамтран байгуулсан нэгж болсон байна.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд тус сургууль нь Хятадын онцлогтой сэтгүүл зүй, харилцааны онолыг бий болгохын тулд "чанарт суурилсан, практикт чиглэсэн, нийтлэг чиг баримтлалтай, мэргэжилтэн төлөвшүүлэх" гэсэн санааг баримталж, Хятадын онцлогтой мэдээ харилцааны онол, боловсрол сургалтын тогтолцоо болон эрдэм шинжилгээний хамтын цогцыг бүтээн байгуулахаар чармайж, Чинхуа Их Сургуулийн салбар хоорондын интеграцын уламжлалд үндэслэсэн шинжлэх ухаан, технологийг сэтгүүл зүй, харилцаа холбоонд ашиглаж, олон тооны мэргэжилтнийг төлөвшүүлсэн байна.
Сургуулийн 20 жилийн ойг тэмдэглэх үеэр "Сэтгүүл зүй, харилцааны сахилга бат форум" зэрэг эрдэм шинжилгээний үйл ажиллагаа зохион байгуулагдаж, Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академи, Бээжингийн Их Сургууль, Хятадын Ардын Их Сургууль, Хятадын Харилцаа холбооны Их Сургууль зэрэг шинжлэх ухааны судалгааны байгууллагууд болон их сургуулийн захирлууд болон хэвлэл мэдээллийн байгууллагын дарга нар оролцож хэлэлцүүлэг хийв.
