2022 оны Хятадын шинжлэх ухаан технологийн ажлын хурлыг 01-р сарын 06-ны өдөр Бээжин хотноо видео хэлбэрээр зохиож, уг хурлаар 2021 оны шинжлэх ухаан, технологийн ажлын ололт амжилтыг дүгнэж, 2022 онд хийх гол ажлуудыг зохицуулжээ.

2021 он бол “Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө”-ний эхлэлийн жил бөгөөд Хятадын шинжлэх ухаан технологийн салбар Намын төв хороо, Төрийн зөвлөлийн томоохон шийдвэр, даалгаврыг тууштай хэрэгжүүлж, бүх зорилтуудыг тууштай хэрэгжүүлэхэд зүтгэн ажиллаж, шинжлэх ухаан, технологийн иноваци нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, цар тахлын эсрэг тэмцэлд үүрэг гүйцэтгэсэн төдийгүй өдөр чанартай хөгжил, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгож, үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдлоо өгч, “Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө”-ний эхлэлийн суурийг сайн тавьсан чухал жил болно. Өнөөдрийн байдлаар Хятад улсын үндэсний инновацийн чадавх дэлхийн 12 дугаарт жагссан байжээ гэж уг хурлаар тэмдэглэсэн байжээ.
Хятадын Шинжлэх ухаан, технологийн яамны сайд Ван Жыган ажлын тайландаа, 2022 онд шинжлэх ухаан, технологийн ажил “дөрвөн тал”-ыг баримталж, шинжлэх ухаан, технологийн бодлогыг тууштай хэрэгжүүлэхийг гол үүрэг болгон, гурван жилийн шинжлэх ухаан технологийн өөрчлөлт шинэчлэлийн төлөвлөгөөг чухалд үзэн, төрийн чиг үүргийн өөрчлөлтийг түргэтгэж, хэв маягийг өөрчилж, шинэчлэлийг гүнзгийрүүлж, бүх талын ажлыг зохицуулна. Үндэсний стратегийн шинжлэх ухаан, технологийн хүчнийг бэхжүүлэхэд анхаарлаа хандуулж, суурь судалгааг бэхжүүлэхэд анхаарлаа хандуулж, гол үндсэн технологийн судалгаанд анхаарлаа хандуулж, аж ахуйн нэгжийн инновацийн гол байр суурийг батлахад анхаарлаа хандуулж, шинжлэх ухаан, технологийн боловсон хүчний бүтээн байгуулалтыг бэхжүүлэхэд анхаарлаа хандуулж, шинжлэх ухааныг оновчтой болгоход анхаарлаа хандуулж,технологийн инновацийн нээлттэй хамтын ажиллагааг өргөжүүлэхэд зүтгэн ажиллана гэжээ.

Мэдээллийн дагууд Хятадын Шинжлэх ухаан, технологийн яамны 2022 оны арван гол ажлыг бодитойгоор танилцуулсан байна. Тухайлбал
1. Шинжлэх ухаан, технологийн төлөвлөлтийн хэрэгжилтийг иж бүрэн дэмжиж, стратегийн удирдамжийн үүргийг илүү сайн гүйцэтгэнэ.
2. Суурь судалгааны арван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлж, үндсэн бөгөөд гол технологиудыг шийдвэрлэхэд анхаарна.
3. Үндэсний лабораторийн системийн үр дүнтэй үйл ажиллагааг дэмжиж, стратегийн шинжлэх ухаан, технологийн хүчний тэргүүлэх үүргийг гүйцэтгэнэ.
4. Аж ахуйн нэгжийн инновацын үндсэн байгууллагын байр суурийг бэхжүүлж, инновацийн нөөцийг аж ахуйн нэгжид төвлөрүүлэхийг дэмжинэ.
5. Шинжлэх ухаан, технологийн судалгаа, үр дүнгийн хэрэглээг эрчимжүүлж, тогтвортой өсөлтийг дэмжиж, ард түмний амьжиргааны түвшнийг дээшлүүлэхэд дэмжинэ.
6. Нүүрстөрөгчийн оргил үе, нүүрстөрөгчийн саармаг үйлдлийг дэмжих шинжлэх ухаан, технологийг хэрэгжүүлж,ногоон болон бага нүүрстөрөгчийн өөрчлөлтийг дэмжих ажлыг эрчимжүүлнэ.
7. Олон улсын өндөр түвшний шинжлэх ухаан, технологийн инновацын төвүүд болон бүс нутгийн шинжлэх ухаан, технологийн инновацийн төвүүдийг байгуулна.
8. Шинжлэх ухаан, технологийн инновацийн орчныг оновчтой болгож, шинжлэх ухаан, технологийн тогтолцоог өөрчлөн шинэчлэх гурван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлнэ.
9. Стратегийн боловсон хүчний бүтээн байгуулалтын ажилд анхаарлаа хандуулж, боловсон хүчний сургалт, нэвтрүүлэх, ашиглах ажлыг эрчимжүүлнэ.
10. Шинжлэх ухаан, технологийн нээлттэй хамтын ажиллагааны цар хүрээг тэлж, дэлхийн шинжлэх ухаан, технологийн засаглалд идэвхтэй оролцоно.
