solongonews
Хятадын үндэсний спортын салбарын нийт бүтээгдэхүүн 2 их наяд 737 тэрбум юаньд хүрчээ
2021-12-30 17:28
Хятадын үндэсний спортын салбарын нийт бүтээгдэхүүн 2 их наяд 737 тэрбум юаньд хүрчээ.

Хятадын Үндэсний статистикийн газраас 12-р сарын 30-нд “2020 оны үндэсний спортын салбарын нийт цар хүрээ, нэмүү өртгийн тоо баримтуудын тухай албан мэдээ” нийтэллээ.

Тооцоолсноор, 2020 онд үндэсний спортын салбарын нийт цар хүрээ 2 их наяд 737 тэрбум 720 сая юань, нэмүү өртөг нь 1 их наяд 73 тэрбум 500 сая юаньд хүрчээ. Энэ нь 2019 онтой харьцуулахад нийт үйлдвэрлэл 7.2 хувиар, нэмүү өртөг 4.6 хувиар буурчээ.

Өсөлтийн хурдны хувьд цар тахлын нөлөөгөөр олонх спортын салбарын нэмүү өртөг буурсан байна. Үүнд спортын талбай заал, барилга байгууламжийн менежментийн нэмүү өртөг 20.2 хувиар буурсан бол спортын төрөл зүйл, зар реклам, үзэсгэлэн худалдаа, тоглолт, дизайны үйлчилгээ 16.9 хувиар буурчээ. Спортын бараа, холбогдох бүтээгдэхүүний үйлдвэрлэл 8.1 хувиар буурсан байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл