
Ли Кэчян хэлэхдээ: - 16+1-ийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж буй нь эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд тулгуурлаж байгаа юм. Өнгөрсөн жил дэлхийн худалдааны өсөлт саарсан нөхцөлд Хятад улс болон 16+1-ийн худалдаа 21 хувиар өсч, түүхийн шинэ дээд амжилт тогтоож, өргөн уудам хэтийн төлөвтэй болж байна. Гурав дахь талын зах зээлийн хамтын ажиллагаа маань шинэ алхам хийж, "Бүс ба зам"-ыг хамтдаа байгуулах талаар шинэ үр дүн гарч, дэд бүтцээрээ холбогдох ажил үргэлжлэн ахиж, орон нутгийн хамтын ажиллагаа явах тутам гүнзгийрч, хүмүүнлэгийн хэлхээ холбоо илүү нягт болж байна гэжээ.
Хорватын ерөнхий сайд Плекович хэлэхдээ: - Энэ форум нээлттэй, иновацтай, түншийн гүүр байгуулах уриан дор болж байна. Талууд энэ боломжийг ашиглаж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хүсч байна. Хятад улсын өнгөрсөн жил зохион байгуулсан олон улсын импортын экспо олон оронд шинэ боломж авчирч өглөө. Өнгөрсөн жил Төв Зүүн Европын орнуудын Хятадад экспортолсон хэмжээ 5 дахин нэмэгдэж, хоёр талын хамтын ажиллагаа улам нягтарч, хөгжингүй орнууд хоорондын зөрөөгөө багасгахад ашигтай байлаа гэжээ.
