solongonews
Цахилгаан холбоог ашиглан, залилан хийвэл хатуу шийтгэнэ
2016-09-25 21:53
Саяхан Хятадын Дээд прокурорын газраас мэдээлэхдээ, цахилгаан холбоог ашиглан, залилж мэхэлсэн том гэмт хэргүүдийг Дээд прокурор болон Нийгмийг аюулаас хамгаалах яам хамтран судалж шийтгэх гэж байна” гэжээ.

        Эх сурвалжийн мэдээлснээр, цахилгаан холбоог ашиглан Хятад, Малайзын хил дамнан үйлдсэн гэмт хэрэг болон Хятадын Шаньдүн мужийн их сургуульд элсүүлэх сурагчийн төлбөрийг залилан авсан зэрэг шинэ хэлбэрийг ашиглан хууль зөрчсөн 5 том гэмт хэргийг Дээд прокурор болон Нийгмийн аюулаас хамгаалах яам хамтран судалж, өвөрмөц онцлог, нийтлэг чанарын дагуу баримт олж, холбогдох хуулиар шийтгэх зэрэг асуудлаар санал бодлоо гүнзгий солилцсон байна.

        Иймэрхүү гэмт хэрэг ард иргэдийн эрх ашгийг хохироож, нийгмийн амар тайван байдлыг эвдсэн учраас хуулийн дагуу шалгаж, хатуу шийтгэнэ гэж тус ажлыг хариуцсан ажилтан хэллээ.

 

Найруулагч: Б.ХУРЦАА
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл