Хятадын импорт, экспортын 134 дэх үзэсгэлэн 10-р сарын 15-нд Гуанжөү хотод нээгдэх бөгөөд гурван үе шаттайгаар зохион байгуулагдана. Үүний зэрэгцээ онлайн платформыг тогтмол ажиллуулж, энэ удаагийн үзэсгэлэнгийн цар хүрээг дахин өргөжүүлнэ хэмээн танилцуулжээ.
Мэдээллийн дагуу 134 дэх удаагийн Хятадын импорт, экспортын үзэсгэлэн нь өөрчлөн шинэчилсэн 104 дүгээр удаагийн үзэсгэлэнгээс хойш хамгийн том цар хүрээтэй үзэсгэлэн болж, үзэсгэлэнгийн нийт талбайг 1.55 сая ам метр болгон өргөтгөж, 50 мянган хавтгай дөрвөлжин метрээр нэмэгдүүлсэн байна.Үзэсгэлэнгийн нийт лангууны тоо 74000 байгаа нь өмнөх хуралдаанаас бараг 4600-аар нэмэгдэж, үүний дотор экспортын үзэсгэлэн 72000, импортын үзэсгэлэн 1550 хүрсэн байна.
