solongonews
Хятадын цог жавхаа дэлхий ертөнцийг багтаана
2022-12-12 10:03
Хятадын цог жавхаа дэлхий ертөнцийг багтаана

Дэлхийн цараагаар хүн төрөлхтний хөгжил дэвшлийг гүнзгий ойлгож, дэлхийн улс орнуудын ард түмэн нийтээрээ анхаарч байгаа зүйлд идэвхтэй хариу үйлдэл үзүүлж, хүн төрөлхтөнд тулгарч байгаа хамтын асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулж, анабад далай мэт өргөн уудам оюун ухаанаараа хүн төрөлхтний соёл иргэншлийн шилдэг бүтээлүүдийг толь болгон шингээн авч, илүү сайн сайхан дэлхийг бүтээн байгуулахыг дэмжиж байна. Энэ бол Хятадын уудам багтаамжтай цог жавхаа билээ.

Өв тэгш үзэсгэлэн өнөр олон зочин гийчинтэй

Хятадын олон улсын импортын V үзэсгэлэн нээлтээ хийхээс 50 хоног үлдээд байхад маш олон аж ахуйн нэгж, байгууллага эртнээс гарын үсэг зурж, VI үзэсгэлэнд оролцох “эрхийн бичиг”-ийг авсан байна. 

L'Oreal групп бол импортын үзэсгэлэнгийн "хуучин найз" юм. Таван удаа дараалан яармагт оролцсон өдөр тутмын хэрэглээний аж үйлдвэрийн хамгийн том оролцогчийн хувьд L'Oreal нь маш олон аж ахуйн нэгжийн адил "анхны зочин"-оос “буцаж ирсэн зочин” болж өөрчлөгдсөн. Мөн “буцаж ирсэн зочин”-оос “байнгын зочин” болж хувирав. 

 “Үзэсгэлэнгийн нөлөөлөл нь хаврын салхи шиг Хятад орон болон дэлхийг дулаацуулж байна” хэмээн L'Oreal группийн Умард Ази, Хятадын талын санхүүгийн тэргүүн ажилтан Пан Бидэ ярилаа.

Тоо баримтаас үзэхэд эхний дөрвөн удаагийн импортын экспод оролцсон аж ахуйн нэгжүүдийн зарласан шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи, шинэ үйлчилгээ 1500 гаруй зүйл болж, төлөвлөсөн бараа эргэлт 270 тэрбум гаруй ам.долларт хүрчээ. V үзэсгэлэнд оролцсон дэлхийн 500 хүчирхэг аж ахуйн нэгж болон ажил төрлийн толгойлогч аж ахуйн нэгжийн эргэлт ойролцоогоор 90 хувьд хүрсэн байна. 

 “Өмнөх үзэсгэлэнгүүд цөмөөрөө мэргэжлийн болон нээлттэй байдлаа харуулсан нь дэлхийн аж ахуйн нэгжүүдэд Хятад орныг цаашид ойлгуулж, Хятадад суурьших маш сайхан цонх болж байна” хэмээн Омрон /Хятад улс/-ы ХК-ийн хэрэг мэдэгч, ерөнхий захирал Шюй Жиянь ярив.

Импортын үзэсгэлэн ихээхэн сайжирч, "найзуудын тойрог" улам бүр томорч байна. Энд ийм тоо баримтыг харуулж байна. V үзэсгэлэнд дэлхийн дээд зэрэглэлийн 3 аварга, үр тарианы 4 том худалдаачин, эмнэлгийн багаж хэрэгслийн 10 том аж ахуйн нэгж, эмийн аж ахуйн 10 том нэгж, бүтэн машины 10 том аж ахуйн нэгж оролцжээ. Энэ жил анх удаа “үзэсгэлэнд оролцогчдыг хөрөнгө оруулагч болгох” үзэсгэлэнгийн хэсэгт оролцогчид Хятадтай холбоотой өөрийн түүхээ хуваалцаж байлаа. 

Цагаан хувцастай сахиусан тэнгэрийн домог мэт сайхан түүхүүд ам дамжин яригдана

Хуажүн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Ше Хэ эмнэлгийн ходоодны мэс заслын ахлах эмч Ли Жян Хятадын Алжирт туслах 27-р багийн Айндивра багийн гишүүн бөгөөд өнгөрсөн жилийн 09 дүгээр сард эмчилгээний багийн хамт Умард Африкт очжээ. “Өдрийн турш өвчтөн эмчилнэ. Орой бүр их ачаалалтай болно” гэж Ли Жян сурвалжлагчтай утсаар ярихдаа хэлэв. Хамгийн их ачаалалтай орой 5 хагалаа хийсэн. Хэдийгээр хүнд хэцүү байсан ч Алжирчууд Хятадын эмч нарт эрхий гарган магтахыг харах бүртээ энэ бүхэн үнэ цэнтэй гэдгийг мэдэрдэг байна.

Айндивра эмчилгээний багийн дарга, Хуажун Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Ше Хэ эмнэлгийн мэдээгүйжүүлэлтийн тасгийн орлох эрхлэгч эмч Гүй Пингийн танилцуулснаар “Тухайн бүс нутгийн эмчилгээ хийх нөхцөл боломж хязгаарлагдмал, эмчилгээний нөхцөл муу, эм бэлдмэл дутагдах зэрэг бэрхшээлтэй эмчилгээний баг тулгардаг төдийгүй цар тахлын нөхцөл байдалд өөрийгөө яаж хамгаалах, амьдралын эд зүйлсээ олж авах зэрэг дарамттай учирна. Сар бүр эмчилгээний тасагт 1500 гаруй өвчтөн хүлээн авч, 300 шахам хагалаа хийж, оношлон эмчлэх үүргийг Хятадын эмч нар гүйцэтгэж байна”. 

Цагаан хувцастай сахиусан тэнгэрийн домог мэт сайхан түүхүүд ам дамжин яригдана. 1963 онд Хүбэй мужийн эмчилгээний багийн гишүүдээр гол болгосон Хятадын гадаадад туслах эмчилгээний анхны багийг Хятад улс Алжирт томилсноос өнөөдрийг хүртэлх 59 жилийн туршид 3000 гаруй баг томилон ажиллуулсан байна. Хятадын багууд “Их хайр хязгааргүй” гадаадад туслах эмчилгээний багийн үзэл  санааг бадрааж, тухайн бүс нутгийн эм эмнэлгийн салбарын хөгжилд Хятадын хувь нэмрийг оруулж, мөн хоёр орны эм эмнэлэг эрүүл мэндийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хятад, Алжирын ард түмний уламжлалт нөхөрлөлийг тасралтгүй зузаатгаж байна.  

Утга зохиол “гадагш гарч” дэлхийн түмэнд таашаагдлаа

Хэй Хэ хүүхдийн зохиолч болно гэж бодож байсангүй. “Хар Дөл” роман нь "Би-Анжи олон улсын уран зохиолын шагнал" хүртэнэ гэж санасангүй. 

 “Хар Дөл” романд Төвөд тайга нохойн домог түүхээр хүн амьтны сэтгэл догдлуулам хайрыг харуулж, зохиолчийн амь насыг бишрэх, хүндэтгэх сэтгэлийг илэрхийлсэн байдаг. Энэхүү бүтээл нь 7 дахь удаагийн Хятадын шилдэг хүүхдийн уран зохиолын шагналыг хүртсэн бөгөөд уран зохиолын хэлбэрээр Хятадын соёл иргэншлийн оюуны шошго болон соёлын од сод болж, ойролцоогоор 10 хэл дээр орчуулагдан хилийн чанадын уншигчдад хүрсэн юм. 

Оросын Хүүхэд цагийн хэвлэлийн газар “Хар Дөл” романыг орос хэлээр хэвлүүлжээ. Хэвлэлийн газрын ерөнхийлөгч Насова хэлэхдээ “Хэй Хэгийн бүтээл нь Оросын уран зохиолын уламжлалд ойр төдийгүй гайхамшигт хүмүүнлэг үзэл санаа болон байгаль ертөнцийг харуулдаг. “Хар Дөл” бол бидний хэвлүүлсэн анхны Хятадын уран зохиол. Цаашид бид түүний зохиол бүтээлийг олон олноор нь орчуулж хэвлүүлэхээр төлөвлөж байна” гэлээ. 

 “Хар Дөл”-өөс гадна Хэй Хэ болон зураач Жю-Эр нарын хамтран бүтээсэн зурагт ном “Эвенкийн хандгай” мөн олон улсад нөлөө ихтэй. Тус бүтээл Америкийн Ардын аман зохиолын нийгэмлэгийн Эзопын нэрэмжит шагнал хүртжээ.

 Хятадын орчин үеийн зохиолчдын бүтээлийг гадаадад орчуулахыг анхаардаг Бээжингийн Гадаад Хэлний Их Сургуулийн профессор Хэ Шиншин “Дэлхийн чанартай гол сэдэв болон Хятадын соёлын онцлогтой хүүхдийн уран зохиолын орчуулгын төрөл зүйл жил дараалан өргөжиж, улс, газар нутгийг хамарсан байна. Хятадын шинжлэх ухааны зөгнөлт уран зохиол, хүүхдийн уран зохиолоор төлөөлүүлсэн Хятадын орчин үеийн уран зохиол нь дэлхийн тайзнаа тоглож, Хятадын түүхийг сайнаар өгүүлэх хүчирхэг зэвсэг болж байна” гэв. 

Африк тивд “загас барьж өгөх биш, загас барих ухаан зааж байна” 

"Би Манделагийн техникийн сургалтын сургууль хүн бүрийн мэдлэгийг тэлэхийг зорьдог гэдгийг мэдэрсэн”.

Хань Жян сургалтын өрөөнд орох бүртээ мэргэжлийн ур чадвараараа сурагчдын анхаарлыг татан "Мэдлэг нь биднийг холбодог хамгийн хүчирхэг холбоо болдог" гэв. 

10 тусгай мэргэжил сонгон, 47 шянийг хамарсан 134 сургууль байгуулж, 1500 багш, 150 мянган сурагч бэлтгэнэ. Энэ нь Хятадын Агаарын Тээврийн Аж Үйлдвэрийн Групп ХХК-ийн Хятадын Агаарын Тээврийн Компани Кени Улсад залуу технологийн мэргэжилтэй ажиллах хүчин дутагдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд хангасан “Хятадын төсөл” юм. Хань Жян бол энэхүү мэргэжлийн боловсролын төслийн инженерүүдийн нэг болно. 

Муссама бол Кенийн баруун хэсгийн хөдөө тосгоноос гаралтай. Ахлах сургуулиа дүүргэсний дараа тэрээр шяний Хятадын аж ахуйн нэгжийн өөрчлөн шинэчилсэн Санборо  технологийн сургалтын сургууль байна гэж дуулаад машин механик үйлдвэрлэх тусгай мэргэжлийг сонгож, хамгийн үндсэн программчлалын боловсролоос эхэлж, аажмаар CNC суурь машин ажиллуулж сурчээ. Муссама 2018 онд сургуулиа төгсөөд орон нутгийн үйлдвэрт инженерээр ажилд оржээ.

“Хятадын техник хэрэгсэл миний мөрөөдлийг биелүүлж, хувь заяаг өөрчилсөн” гэлээ. 

Одоогийн байдлаар AVIC компани Кени, Уганда, Габон, Замби зэрэг улсад ажил мэргэжлийн боловсролын төслийн бүтээн байгуулалт хийж, нийт 177 их дээд сургууль, тусгай мэргэжлийн сургуулийг өөрчлөн шинэчлэв. Сургуулиуд тухайн бүс нутгийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд Хятадын оюун ухаан, Хятадын эрч хүч болон үүргийг харуулж байна.

Хятадад ирж суралцаад мөрөөдлөө биелүүлнэ 

 “Нисдэг тэрэг зохион бүтээх” нь Бангладешийн оюутан Тао Тяны мөрөөдөл юм. Иймд тэрээр Бээжингийн Физикийн Аж Үйлдвэрийн Их Сургуулийн Компьютерын шинжлэх ухаан технологийн мэргэжлээр суралцах хугацаандаа холбогдох олон хичээлийг сонгон судалсан байна. 

Тао Тяны сэтгэлийг догдлуулсан зүйл бол Хятадад сурч байсан сүүлийн жилүүдэд Хятадын шинжлэх ухаан технологийн хөгжлийн хурд нь түүний бүх хүсэл мөрөөдөл Хятадад биеллээ олж бодит байдалд хүрч чадна гэсэн сэтгэгдэл төрүүлсэн явдал юм. Энэ жилийн 07 дугаар сард Бээжингийн Физикийн Аж Үйлдвэрийн Их Сургуулийг дүүргэсний дараа Тао Тян Бээжинд үлджээ.

“Би үргэлжлүүлэн магистрт суралцахаар бэлтгэж байна. Учир нь энд би өөрийн хүсэл мөрөөдөлдөө бага багаар ойртож чадна” гэжээ.

Тао Тяны адил Хятад улсын Мэдээ мэдээллийн их сургуульд суралцаж байгаа Египетийн оюутан Лиү Жэншань мөн Хятад улсад хүслээ биелүүлэхийг хүсэж байна. “Хятад орон хурдтай хөгжиж байгаа төдийгүй дэлхийн энх тайван, хөгжлийг ахиулахад чухал хувь нэмэр оруулсан түүх олон бий. Би нэвтрүүлэг хийх эсвэл солилцооны платформ байгуулмаар байна. Араб, хятад хэлээр Хятад, Египет хоёр орны түүхийг өгүүлж, ард түмэн хоорондын зайг ойртуулж, хоёр орны харилцаа холбоог нэмэгдүүлэхэд өөрийн хүч чадлаа оруулахыг хүсэж байна” гэв. 

Түнжи их сургуульд суралцаж буй Румын оюутан Жан Ли мөн Хятад улстай нягт холбоотой мөрөөдөлтэй. Өөрийн мэддэг Хятад орныг ярихдаа “Хятад орон бол өнө эртний түүхтэй соёл иргэншилтэй улс. Олон улсын нөлөө өдөр ирэх тусам нэмэгдэж, эдийн засгийн хөгжил асар түргэн, дэд бүтэц боловсронгуй болж, жижиг хот суурин маш сайхан хөгжиж байна. Хятад орон надад халуун дулаан сэтгэгдэл төрүүлээд зогсохгүй миний хүсэл мөрөөдлийг энэ сайхан нутагтай холбож байна” гэлээ.  

Үзэгчид Хятад улсын олон улсын импортын IV экспогийн үзэсгэлэнтэй биечлэн танилцаж байгаа нь

Зургийг: ЯНЬ ШИНЬ

 

Судан улсын Хартумын Түмэн найрамдлын эмнэлэгт Хятадын эмч нарын баг орон нутгийн эмнэлгийн ажилтнуудын хамт өвчтөнд хагалаа хийж байгаа нь 

Зургийг: АНЬ ПЭН

 

Олон орны хүүхдүүд “Хос сэлүүрээ сэлүүрдье” Хятад найрал дуу дуулж байгаа нь

Зургийг: ГАО ЖИН

 

Кенийн оюутнууд эд ангиудыг хэмжиж байна

   Зургийг: ЖАН ЮН 

 

Пакистаны оюутан Али Анво Шаньдүн мужийн Газар Тариалангийн Шинжлэх Ухааны Академийн Хүнсний ногоо судлалын хүрээлэнд пост докторын дараах сургалт хийжээ   

Зургийг: ГҮӨ ШЮЙЛЭЙ

 

 

Зохиогч: Нийтлэл: ЛИ ЖЕ, ФАНЬ ХАОТЯНЬ, ЖАН ПЭНЮЙ, ЛЮ ФАВЭЙ, ЖАО ШЯОШЯ
Найруулагч: Орцуулагч Ш.Цогзолмаа
Эх сурвалж : смт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл