solongonews
Хоёр аварга пандаг Катарт тээвэрлэнэ
2022-10-19 16:58
Хоёр аварга пандаг Катарт тээвэрлэнэ.

   “Сы Хай”, “Жин Жин” гэх нэртэй хоёр аварга пандаг тээвэрлэсэн машин 10-р сарын 18-ны үдээс хойш Хятадын Сычуань муж дахь Хятадын аварга панда хамгаалах судалгааны төвийн Я Аний баазаас хөдлөв. Хоёр пандаг тусгай нислэгээр Катар улсад аваачих юм.

   Хятад, Катарын хамтран хэрэгжүүлж буй аварга панданы судалгааны төсөл нь Хятад улсаас Ойрх Дорнодын бүс нутагтай пандаг хамгаалах чиглэлээрх анхны хамтын ажиллагаа билээ.

   Тус хоёр пандаг шинэ орчин нөхцөлд дасан зохицох бүх төрлийн бэлтгэл ажлыг Хятад, Катарын тал бүрэн хангажээ. Сар гаруйн өмнө Хятадын аварга панда хамгаалах судалгааны төвийнхөн энэ хоёр пандаг тусгаарлан хорио цээрийн үзлэг шинжилгээг нямбайлан хийсэн юм. Хятад улсаас томилогдсон мэргэжилтний баг Катар улсад олон удаа ажиллаж газар дээр нь үнэлгээ хийж, холбогдох ажлыг удирдан, Катарын талыг аварга панда арчлан тэжээх мэргэжлийн багтай болоход нь тусалж, түүнчлэн аварга панданы гол хүнс болох хулсны нийлүүлэлтийг баталгаажуулжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл