
07-р сарын 01-ний өдөр стандартын шаардлага хангасан 110 чингэлэг, 1129 тонн автомашины эд анги, механик тоног төхөөрөмж ачсан Хятад-Европ чиглэлийн галт тэрэг Тяньжинь хотын Шичин дүүргийн Жан Жявө хот дахь Тяньжиний олон улсын хуурай боомтоос хөдөллөө. Энэ нь Тяньжинь олон улсын хуурай боомт Хятад-Европын ачааны галт тэргийг анх удаа ажиллуулж байгаа нь Тяньжин хотын олон улсын хуурай замын тээврийн чадавхийг цаашид сайжруулахад эерэг ач холбогдолтой юм.

Энэхүү Хятад-Европын галт тэргээр тээвэрлэж буй бараа нь 15 сая юанийн үнэтэй бөгөөд нийтдээ 7800 гаруй км замыг туулж, Эрээнхот боомтоор гарч, ойролцоогоор 15 хоног зарцуулж ОХУ-ын Москва хотод ирэх төлөвтэй байна.

