solongonews
Монгол ёсонд цайтай холбоотой цээрийн ёс
2016-02-19 11:48
Монгол ёсонд цайтай холбоотой дараах цээрийн ёс байдгийг мэдэхэд илүүдэхгүй.

·   Айлд ороод эздээс өргөн барьсан идээ, цайнаас амсахгүй гарах
·   Амсар нь эмтэрхий аяганд цай унд хийж алив хүнд барих
·   Аяга шаазангаа хөмөрч тавих
·   Аяга шаазанд цай унд аягалан хүнд барихдаа амсрыг нь хуруугаараа дарах
·   Аяга шаазанг амсраас нь чимхэж барих
·   Аяга шаазан харшуулан дуугаргах
·   Аяга шаазантай цайг гэр дотроос үүдээр гадагш цацах
·   Аяга шаазангийн ёроолд үлдсэн идэх, уух юмыг аяганаас нь шууд асгах
·   Аягандаа шавхруу үлдээх
·   Аяганд цай хийхдээ бялхаах
·   Зочинд хоол цай аягалахдаа асгаж цутгах
·   Зочинд ар талаас нь тавгийн идээ, цай, зоог барих
·   Сүүтэй цайнд мах хөшиглөж идэх
·   Хусам дээр цай хийж уух
·   Хярам хийхдээ сүүн дээр ус эхлэн хийх
·   Цай нүдэхдээ тоолох
·   Цай хоол аягалах, барихдаа ганц гараар өгөх, авах
·   Цай хоол аягалах, таваглахдаа ханцуй шамлах, хормой шуух
·  Цай хоол аягалахдаа халбага, шанаганы амсрыг буруу тийш гадагш хандуулах

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : amjilt.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл