Ли Кэчян Их Британийн шинэ ерөнхий сайд Риши Сунакт баяр хүргэв
2022-10-26 20:54
Ли Кэчян Их Британийн шинэ ерөнхий сайд Риши Сунакт баяр хүргэв.
Хэд хоногийн өмнө Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Риши Сунакт цахилгаан илгээж, Их Британийн ерөнхий сайдаар томилогдсонд нь баяр хүргэжээ.
Ли Кэчян баяр хүргэхдээ "Хятад, Их Британи нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүд бөгөөд дэлхийн томоохон эдийн засагтай улс, хоёр улс өргөн цар хүрээтэй нийтлэг ашиг сонирхолтой. Хятад улс нь Хятад-Их Британийн харилцааны эрүүл, тогтвортой хөгжлийг дэмжих, хоёр ард түмэнд ашигтай, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг дэмжихийн тулд Британийн талтай харилцан хүндэтгэлтэй, тэгш, харилцан ашигтай байх зарчмыг баримтлахад бэлэн байна" гэжээ.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх
