Тус тайланд дэлхийн сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал ирэх таван жилд эрчимтэй өсөлтийн үеийг эхлүүлнэ гэж таамаглаж байгаа ч шинээр хөгжиж буй болон хөгжиж буй эдийн засагтай орнуудын санхүүжилт зэрэг гол асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай хэвээр байна.
Сэргээгдэх эрчим хүч нь 2025 оны эхээр цахилгааны зонхилох эх үүсвэр болно
Энэхүү тайлан нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн Талуудын 28 дугаар бага хурал(COP28) өндөрлөснөөс хойш Олон улсын эрчим хүчний агентлагаас дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн чиг хандлагын талаарх анхны цогц үнэлгээ юм. Тайданд дэлхийн шинээр суурилуулсан сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал 2023 онд 510 ГВт хүрнэ гэжээ. Мөн Олон улсын эрчим хүчний агентлагийн таамаглаж буйгаар одоо байгаа бодлого, зах зээлийн нөхцөлд дэлхийн сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 2023-2028 оны хооронд 7300 ГВт хүрэх төлөвтэй мөртөө 2025 оны эхээр сэргээгдэх эрчим хүч нь дэлхийн цахилгаан эрчим хүчний тэргүүлэх эх үүсвэр болох юм гэж дурджээ.
Уг тайланд ирэх таван жилд салхи, нарны эрчим хүч шинээр бий болох сэргээгдэх эрчим хүчний 95 хувийг эзэлнэ гэж таамаглаж мөн 2024 он гэхэд салхи, нарны эрчим хүчний нийт цахилгаан эрчим хүч усан цахилгаан станцаас давж гарна; салхи, нарны эрчим хүч 2025, 2026 онд цөмийн эрчим хүчийг гүйцэж түрүүлнэ. Салхи, нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн эзлэх хувь 2028 он гэхэд хоёр дахин нэмэгдэж, нийлээд 25 хувьд хүрнэ гэж дурджээ.
Дэлхийн био түлш ч гэсэн хөгжлийн алтан үеийг эхлүүлсэн. 2023 онд био түлшийг агаарын тээврийн салбарт аажмаар хөгжүүлж, илүү их бохирдуулагч түлшийг орлож эхэлжээ. Бразилийг жишээ болгон авч үзвэл 2023 онд био түлшний үйлдвэрлэлийн хүчин чадлын өсөлт сүүлийн таван жилийн дунджаас 30 хувиар хурдан өссөн юм.
Олон улсын эрчим хүчний агентлаг дэлхийн улс орнуудын засгийн газрууд хямд, аюулгүй, утаа багатай эрчим хүчний хангамжийг хангахад улам их анхаарал хандуулж, бодлогын баталгааг чангатгах нь сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжил дэвшилд хүрэх гол хөдөлгөгч хүч гэж үзэж байна.
