solongonews
2021 онд Хятад улс юу хийх вэ
2020-12-21 21:59
2021 онд Хятад улс юу хийх вэ

  Жил тутамд нэг удаа хуралддаг ХКН-ын Төв хорооны эдийн засгийн ажлын хурал сүүлийн өдрүүдэд Бээжинд болж, 2020 оны эдийн засгийн ажлыг дүгнэж, өнөөгийн эдийн засгийн байдалд анализ хийж, 2021 оны эдийн засгийн ажлыг төлөвлөлөө.

Олон нийтийн мэдэж байгаагаар 2020 он бол “13-р таван жилийн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх сүүлийн жил юм.  Энэ он түүхэнд мөн ер бусын жил боллоо. Энэ онд Ковид-19 цар тахал дэлгэрч, дэлхийн нийтийг цочирдуулсан. Цар тахал болон гадны тодорхой бус хүчин зүйлийн сорилтын өмнө Хятад улс өрсөлдөөн сорилтыг даван тууллаа.

   Олон улсын хүнд ээдрээтэй нөхцөл байдал, дотоодын өөрчлөлт шинэчлэл, хөгжил, тогтвортой байдлын хүнд хэцүү даалгавар, ялангуяа Ковид-19 цар тахлын хүнд цохилтын өмнө Хятад улс стратегийн шийдэмгий байдлаа хадгалж, нөхцөл байдлыг үнэн зөв шүүж, сайтар төлөвлөж, шаргуу хөдөлмөрлөж, ард иргэдэд сэтгэл хангалуун хариулт өгч, дэлхий нийтийн анхаарлыг татсан юм.

Энэ жил бол “13-р таван жилийн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх эцсийн жил юм. Таван жилийн турш Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжил шинэ түүхэн амжилтад хүрч, "13-р таван жилийн төлөвлөгөө" -ний гол зорилго, үүргээ биелүүлэх гэж байна. Хятадын эдийн засгийн хүч чадал, шинжлэх ухаан, технологийн хүч чадал, үндэсний цогц хүч чадал, ард иргэдийн амьдралын түвшин шинэ шатанд гарч, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах зорилт эрмэлзэл ихтэй, Хятад үндэстний агуу их сэргэн мандалт шинэ ахиц дэвшил гаргаж байна.

   Хурлаар ололт амжилтыг нотлохын зэрэгцээ эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, цар тахал, гадаад орчны өөрчлөлтөд тодорхойгүй байдал олон байгааг бид гүнзгий ухамсарлах ёстой, Хятадын эдийн засгийг сэргээх үндэс суурь нь хараахан бат бэх биш байна гэдгийг онцоллоо. Ирэх онд дэлхийн эдийн засгийн байдал төвөгтэй, хүнд хэвээр байх болно. Сэргэлт тогтворгүй, жигд бус байх бөгөөд цар тахлын нөлөөлөөс үүдэлтэй янз бүрийн эрсдэлийг үл тоомсорлож болохгүй. Ялалтад хүрэх итгэлийг бэхжүүлж, эдийн засгийн тогтвортой сэргэлт, өндөр чанартай хөгжлийг дэмжих шаардлагатай байгааг онцолсон байна. 

Хурал нь ирэх онд хөгжлийн шинэ хэв маягийг бүрдүүлэх эхний алхмыг сайн хийхийг уриалав. Ирэх онд хэрэгжүүлэх үндсэн найман зорилт дэвшүүлсэн байна. Тухайлбал Нэгт үндэсний стратегийн шинжлэх ухаан, технологийн хүч чадлыг бэхжүүлэх.

Хоёр. Аж үйлдвэрийн хангамжийн гинжин хэлхээний бие даасан хүчин чадлыг сайжруулах.

Гурав. Дотоодын хэрэгцээгээ тэлэх стратегийн үндэс суурийг баримтлах.

Дөрөв. Өөрчлөлт нээлтийг бүх талаар ахиулах.

Тав. Тариан үр, тариалангийн газрын асуудлыг сайн зохицуулах.

Зургаа. Монополийн эсрэг үйл ажиллагааг бэхжүүлэх, капиталын эмх замбараагүй тэлэлтээс урьдчилан сэргийлэх.

Долоо. Том хотуудын орон сууцны асуудлыг шийдвэрлэх.

Найм. Нүүрстөрөгчийн ялгаварлалтын оргил үе ба "Нүүрстөрөгчийн саармагжуул"-ын ажлыг сайн зохицуулах зэрэг үндсэн найман зорилт дэвшүүлсэн байна.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Эдийн засгийн ажлын хурал нь Хятадын эдийн засгийн хөгжлийн чиг хандлага болсон бөгөөд дараа жилийн эдийн засгийн ажлын үйл ажиллагааны хөтөлбөр гэж хэлж болно. Ирэх жил бол "14-р таван жилийн төлөвлөгөө" -ний эхлэл бөгөөд орчин үеийн социалист орныг бүх талаар байгуулах шинэ аяллын эхний жил болох юм. Үүнийг мөн тэмцлийн шинэ эхлэл гэж хэлж болно. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл