2016 онд Өвөр Монгол 98.053 сая жуулчин хүлээн авч, аялал жуучлалын салбарын орлого 271.47 тэрбум юаньд хүрч, 2015 оныхоос тус бүр 15.2 хувь, 20.3 хувиар нэмэгдэв.
Энэ нь өнгөрсөн жил Өвөр Монголын "10+3" төсөл ба “643X” төслийн системийн бүтээн байгуулалтыг идэвхтэй хэрэгжүүлж, аялал жуучлалын төрөл тэмдэг бүтээх, хөдөө тосгоны аялал жуучлалаар ядуурлыг бууруулах зэрэг гол ажлыг бүх хүчээрээ тэтгэсний үр дүн билээ. Эдгээр амжилт нь ӨМӨЗО-ны Намын хороо, Засгийн газраас аялал жуучлалын салбарыг орон нутагтаа хүчирхэгжүүлж иргэдийн амьдралыг баян болгох чухал ажил болгон хүчтэй ахиулсантай холбоотой. Мөн ӨМӨЗО-ны Намын төлөөлөгчдийн Х их хурлаар орон нутгийн аялал жуучлал, дөрвөн улирлын аялал жуучлалыг голлон хөгжүүлж, "Аялал жуучлал+" стратегийг хэрэгжүүлж, "Сүрлэг үзэсгэлэнт Өвөр Монгол·Үзэсгэлэнт сайхан үзэмжит орон" гэх брэндийг буй болгож, Өвөр Монголыг Хятад улсын дотоод гадаадад алдартай аялал жуучлалын орон болгон бүтээн байгуулах бүтээн байрлуулалтын бодит хэрэгжилтийн үр дүн юм.
- Дөрвөн улирлын аялал жуучлалын байршил төлөвшлөө. Нутаг дэвсгэрийн зүүн баруун зүгт сундалсан хэмжээ урт, өвс бэлчээрийн ногоорууралтын хугацаа богино зэрэг нөхцөл байдлаас болж өмнө нь Өвөр Монголын аялал жуучлалын оргил цаг ердөө зуны улирлаар хязгаарлагдаж, Хөлөнбуйр болон Шилийнголын тал нутаг, хотын ойр хавийн тал нутаг жуулчдын тэргүүн сонголт болдог байснаар аялал жуучлалын улирлын чанартай өнгө тодорхой бөгөөд Өвөр Монголын аялал жуучлалын салбарын хөгжлийн асуудал болж байлаа.
Энэ байдлыг өөрчлөхөөр ӨМӨЗО-ноос "Орон нутгийн аялал жуучлалаар дөрвөн улирлын аялал жуучлалыг удирдах” хөгжлийн шинэ хөтөлбөрийг дурдаж, элс манхан, ой шугуй, нуур цөөрөм, рашаан, мөс цас зэрэг байгалийн өнгө үзэмж, сүм хийд, музей, боомт зэрэг соёл түүхийн аялал жуучлалын нөөц баялгийн давуу талаа бүрэн ашиглахын зэрэгцээ "Тал нутгийн соёлын наадам", "Алтан тооройн наадам" зэрэг томоохон соёл аялал жуучлалын үйл ажиллагааг зохион байгуулж, аялал жуучлалын нэртэй брэндийг тасралтгүй буй болгож, аялал жуучлалын хугацаа богино, аялал жуучлалын бүтээгдэхүүн цөөн зэрэг байдлыг идэвхтэй өөрчилж эхэлсэн аж.
Сүүлийн жилүүдэд зохион явуулсан "Мөс цасны тэнгэрийн зам" зэрэг аялал жуучлалын танилцуулгын үйл ажиллагаа, "Мөнгөн өвлийн Үзэмчин” мөс цасны наадам, Хөлөнбуйрын мөс цасны наадам, Баргын тал нутгийн гал тахилгын соёлын наадам, Урадын тал нутгийн олон улсын тэмээн соёл аялал жуучлалын наадам зэрэг аялал жуучлалын үйл ажиллагаа нь хахир хүйтэн уур амьсгал, мөс цас зэрэг байгалийн баялаг, морь тэмээ уралдуулах, нум сум харвах зэрэг уламжлалт наадам соёлыг уялдуулж, хол ойрын жуулчдын бахархлыг татах болжээ. "Бага хүрээ" хэмээн алдаршсан хүрээ хошуу өвөрмөц онцгой шашны соёлын давуу талаа түшиглэж, гурван том хийдийн аялал жуучлалаа голлон хөгжүүлэхийн хамт сүүлийн жилүүдэд мөн тамын цагаан элсний аялал жуучлалыг тасралтгүй хөгжүүлж, Өвөр Монголын жуулчдаас гадна Ляонин, Гирин зэрэг хөрш муж орны жуулчдын өндөр үнэлгээг олж байна. Хүрээ хошуутай хөршилж байгаа Хорчин зүүн гарын хойд хошуу өнгөрсөн жилийн "10·1"-ний амралтаар Тунляо·Уданталын олон улсын Батцагааны анхны наадмыг зохион байгуулж, Батцагаанаар зууч болгосон нэлээд их нөлөөлөх хүч бүхий аялал жуучлалын нэрийн хуудсыг бий болгохоор хичээн ажиллаж байна. Эдгээр аялал жуучлалын үйл ажиллагаа болон бусад газар нутгийн онцлогийг харуулсан аялал жуучлалын салбарын хөгжил нь Өвөр Монголын "Дөрвөн улирлын аялал жуучлал"-ын хөгжлийг ахиулсан аж.
Өвөр Монгол мөн орон нутгийн онцлогоо үндэслэн яг одоо цэлгэр тал орчин үеийн тал нутгийн соёлын аялал жуучлалын орон нутаг, Бээжин, Тянжин, Хэбэйн хүрээлэн буй орчны аялал жуучлалын орон нутаг, Их Хянган давааны экологийн аялал жуучлалын орон нутаг, Алшаагийн цөлийн бартаат аялал жуучлалын орон нутаг дөрвөн их аялал жуучлалын орон бүсийг хуваахын зэрэгцээ хооронд нь холбож, "Дөрвөн улирал"-ын аялал жуучлалыг хөгжүүлж байна.
- Бүх орон нутаг аялал жуучлалын цаг эринд орлоо. Энэ жилийн цагаан сараас өмнө Дархан Муумянган холбоот хошуу бүх хошууны аялал жуучлалын үзэсгэлэнт орноо хооронд нь холбож, хошуугаа тойрсон аялал жуучлалын зам шугам болон таван шилдэг аялал жуучлалын зам шугамыг бүрдүүлсэн. Нинчэн шянь "Халуун рашааны эртний хот, уул усны Нинчэн"-ээр гол байр болгож, хот хөдөөгийн баялаг, аж үйлдвэрийн аялал жуучлалын хөгжлийг бүх талаар ахиулж, аялал жуучлалын шинэ загварыг цогцлоосон. Ордос хот "Тэнгэрлэг хөвгүүний дархан орон, үндэстний зан заншил, говь цөлийн өнгө үзэмж, аялал жуучлал” дөрвөн том аялал жуучлалын үйл ажиллагааны системийг бий болгож, "Хотоороо нэг өнгө төрх” гэх орон нутгийн аялал жуучлалын байршлыг бүрдүүлэв. Эдгээр нь Өвөр Монголын орон нутгийн аялал жуучлалын цаг эринд орсны бэлгэдэл болсон билээ.
Умардын гурван оронд байрлаж, дотооддоо найман муж оронтой хиллэж, гадаадад Орос, Монгол хоёр улстай хөршилж байгаа Өвөр Монгол орон нутгийн аялал жуучлал нь бүх талаар өрнөж эхэллээ. Тунляо хот зүүн хойдын "Мүгдэн, Далиан, Харбин, Чанчүн", Бээжин, Тянжин, Хэбэйн жуулчдаар" зорилго болгосон, Улаанцав хот "Улаанцав, Дадүн, Чуулалт хаалга"-ны аялал жуучлалын хамтын ажиллагааны холбоог байгуулахыг идэвхтэй ахиулж, Бээжин, Тянжин,Хэбэй, Өвөр Монгол дөрвөн газар орон нь “Бээжин, Тянжин, Хэбэй, Өвөр Монголын аялал жуучлалын стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр"-т гарын үсэг зурж, "Мянган газрын тал нутгийн аялал жуучлалын дардан зам”-ыг эхлэн байгуулж байна.
Шинэ онд Өвөр Монголд аялал жуучлалыг хөгжүүлэх эрч хүч оргилон бадарна. Өвөр Монгол дан ганц аялал жуучлалын үзэсгэлэнт орны бүтээн байгуулалтаас ерөнхий зорилтот газрыг нэгдсэн байдлаар төлөвлөн хөгжүүлэх тийш өөрчлөх, тасалбарын эдийн засгаас аж үйлдвэрийн эдийн засаг зүгт өөрчлөх, битүүмжилсэн аялал жуучлалаас нээлттэй "Аялал жуучлал+" нэгдэн хөгжих тийш өөрчлөхийг идэвхтэй хийж байна.
- "Аялал жуучлал+" стратегийг хэрэгжүүллээ. Өнгөрсөн жилээс Хятад улсын аялал жуучлалын нэртэй сайтууд Хөххотод төлөөлөгчийн газраа байгууллаа. Одоогоор уламжлалт аялал жуучлалын хороонууд ч санаачилгатайгаар аялал жуучлалын шинэ хөтөлбөрийг судлан нээхийн зэрэгцээ интернэт сайтад нэгдэн орж, Өвөр Монголын аялал жуучлалын салбарт цахин ертөнцийг ашиглан, ухаалаг аялал жуучлалын ерөнхий үйлчилгээний системийг байгуулж байна.
Сүүлийн хоёр жилд Өвөр Монголын бүх газар, бүх салбар "Аялал жуучлал+"-тэй нэгдэн хөгжихийг ахиулж, аялал жуучлал ба зам тээвэр, ядуурлыг бууруулах, чанар мэргэжилд хяналт тавих, хүнс ба эм бэлдмэл, эрүүл мэнд, спорт, санхүү, агаарын аялал, төмөр зам зэрэг бүх талд хамтын ажиллагаа цаашид чангатгаж байна. Одоогоор Өвөр Монгол "Аялал жуучлал+" стратегийг хэрэгжүүлж, "ӨМӨЗО-ны аялал жуучлалын салбарын хөгжлийн ерөнхий төсөв (2017-2025)”-ийг зохиох ажлыг эхлүүлж, Өвөр Монголын шинэ цаг үеийн аялал жуучлалын салбарын хөгжлийн ерөнхий хандлагыг зураглаж, Өвөр Монголын аялал жуучлалын цогцын шат ахиулж байгаа аж.
Өнгөрсөн жилийн 12 дугаар сард Өвөр Монгол, Бээжин, Гуанши, Хайнань дөрвөн муж, орон, хотын аялал жуучлалын салбар ба төмөр замын салбарын стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг ерөнхийд нь тогтож, дөрвөн муж, орон, хот нь аялал жуучлал, төмөр замын хамтарсан хурлын дүрмийг тогтоох, аялал жуучлалын төслийг хамтдаа судлан нээх ба бий болгох тухай хэлэлцээр хийлээ. Өвөр Монголын олон салбар, ядуурлыг бууруулан нээн хөгжүүлэх газар хамтран хөдөө тосгоны аялал жуучлалыг хөгжүүлэн ядуурлыг бууруулах ажлыг идэвхтэй хийж, аялал жуучлалын салбараар 35 мянган ядуу амьдралтай иргэдийг тэтгэх, энэ нь бүх орны ядууг туслах бүх хүний 16.7 хувийг эзэлсэн аж. "Хятад, Орос, Монгол гурван улсын аялал жуучлалын хамтын ажиллагааны санамж бичиг", "Түмэн газрын цайны зам" нь Хятад улсын олон улсын аялал жуучлалын арван брэндийн нэг болж, Хятад улсын “Нэг бүс нэг зам"-ын аялал жуучлалын олон улсын хамтын ажиллагааны Ази-Европ тивийг чиглэсэн анхны олон талт тогтолцоог байгуулж, хил дамнасан, орон нутаг алсалсан аялал жуучлалын шинэ хамтын ойлголтыг нягтрууллаа. ӨМӨЗО-ны аялал жуучлалын товчоо нь зам тээврийн танхимтай хамтран ӨМӨЗО-ны "Арван гуравдугаар таван жил"-ийн аялал жуучлалын авто замын бүтээн байгуулалтын төлөвлөгөөг хэвлэн тараасан ба ӨМӨЗО-ны эрүүл мэндийн байгууллагатай хамтран "Монгол эм эмнэлэг хятад эм эмнэлгийн эрүүл мэнд аялал жуучлалын хөгжлийг ахиулах тухай хэрэгжүүлэх санал”-ыг хэвлэн тараав.
Дэлгэр нутгийн өнгө-Дэлхийг зорьсон үйлс. Хүсэл мөрөөдлийг зөгнөсөн шинэ жилд Өвөр Монгол "Сүрлэг үзэсгэлэнт Өвөр Монгол"-ын шинэ дүр төрхөөр даян дэлхийн жуулчдыг урин угтахад бэлэн байна.
