Дундад, Америкийн худалдааны холбоот хурал боллоо
2014-12-19 09:48
25 дахь удаагийн Дундад, Америкийн худалдааны холбоот хурал энэ сарын 16 – 18 өдрийг болтол АНУ-ын Чикагод болжээ.

Дундад улсын Төрийн Зөвлөлийн дэд сайд Ван Янь болон АНУ-ын Худалдааны сайд Pritzker болон Худалдааны төлөөлөгч Frohman нар хурлыг удирдан явуулж, АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны сайд Vilsack оролцжээ.

Хурлын үеэр Дундад, Америк хоёр улсын тэргүүн хамтын зорилтын тойронд санал бодлоо солилцсон аж. Мөн экспортын хяналт, оюуны өмчийн эрх, шинэ бодлого зохицуулалт, хоёр талын хөрөнгө оруулалт, өрсөлдөөний бодлого зохицуулалт зэрэг талуудын эдийн засаг худалдааны тухай нарийн зөвшилцсөн бөгөөд худалдааны салбар, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хотуудын хамтын ажиллагаа зэрэг гол сэдвээр олон форум зохион байгуулжээ.



Найруулагч: М.Банди
Эх сурвалж : www.gov.cn
Дэлгэрэнгүй үзэх
