solongonews
Ли Кэчян Ли Наг Ёнтой уулзав
2019-03-29 11:31
Ли Кэчян Ли Наг Ёнтой уулзав.

Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 03-р сарын 27-ны өдөр Хай Нань хотноо “Бө-Аогийн Азийн чуулга уулзалт”-ын 2019 оны жил тутмын чуулганд оролцохоор хүрэлцэн ирсэн БНСУ-ын ерөнхий сайд Ли Наг Ёнтой уулзсан байна.

Ли Кэчян: БНХАУ, БНСУ бол дэлхийн эдийн засгийн гол цогцууд, бүс нутгийн чухал улс орон, эдийн засгийн хамтын ажиллагааны чухал түнш юм. БНСУ-ын талтай хамтран зүтгэж, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, харилцаагаа нягтруулж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хоёр орны харилцаанд шинэ ахиц гаргахад бид бэлэн байна. Хоёр орны эдийн засаг маш их харилцан нөхөх талтай учраас хөгжлийн стратегиа улам сайн холбож, хамтын ажиллагааны нөөцийг улам сайн нээж, хоёр талт худалдаа, хөрөнгө оруулалтыг тэлэхийн зэрэгцээ гуравдагч зах зээлийн хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхийг Хятадын тал хүсэж байна. Мөн БНСУ, Японтой гурван орны чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээний ахицыг түргэтгэж, бүс нутгийн интегралчлалыг ахиулан, хамтын хөгжил дэвшил, тогтвортой байдалд үүрэг гүйцэтгэхэд Хятадын тал бэлэн гэжээ.

Ли Наг Ён: БНСУ, БНХАУ бол чухал хөрш, дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр талт харилцаа, хамтын ажиллагаа нааштай хөгжиж ирлээ. "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцон, Хятад улстай олон салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, олон талт үзэл, чөлөөт худалдааг хамтдаа хамгаалахад БНСУ-ын тал бэлэн гэжээ.


 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл