2019 оны шинэ цаг үеийн хөдөө орон нутгийн ном уншлагын ажиллагааны нээлтийн арга хэмжээ саяхан Бээжинд болов.
2019 оны шинэ цагийн хөдөө орон нутгийн ном уншлагын ажиллагаа төвийн ухуулах хэлтэс, хөдөө аж ахуй хөдөө тосгоны яамнаас хамтран зохион байгуулсан байна. Энэхүү үйл ажиллагаа нь хөдөө орон нутгийн номын өрөөгөөр тавцан болгож шинээр бий болж байгаа уншлага болон уламжлалт уншлагыг уялдуулан “Малчин тариачдын хамгийн унших дуртай зуун төрлийн ном” зэрэг үйл ажиллагааны тойронд явагдлаа.
Хөдөө орон нутгийн номын өрөө нь Намын төв хороо төрийн явдлын хорооноос зохион байгуулж байгаа таван их олон нийтийн соёлын төслийн нэг юм. 2007 оноос эхлэн 2018 оны сүүл хүртэл бүх улсын хөдөө орон нутгийн номын өрөө 587 мянгад хүрч, 1.16 тэрбум гаруй номыг хүргэсэн байна.
