55 настай Жан Гүөрүй бол Хятадын зүүн хойд нутгийн Хар Мөрөн мужийн Баян сянийн Рэньхэ тосгоны уугуул, ам бүл зургуулаа амьдардаг. Хэдэн жилийн өмнө эхнэр нь хоёрт хавдраар өвчилж, эмчилгээний зардал ихтэй байсан учраас аргагүйн эрхэнд ядуухан амьдарч байжээ. Сүүлийн жилүүдэд тариалангийн машины засварын газар ажиллуулаад ашиг орлого нь нэмэгдэж, жилийн өмнө ядуурлаас гарлаа.

Хануур засвар гээд олон зүйлд сонирхолтой байсныг маань ядуурлаас ангижруулах чиглэлээр тосгонд ажилласан албаныхан сонсоод хэдэн жилийн өмнө надад туслан засварын газар байгуулж өгсөн юм гэж Жан Гүйрүй ярьж байлаа.
Хэдэн жилийн өмнө 50 гаруй хавтгай дөрвөлжин метрийн байшинд Жан Гүөрүй засварын ажлаа эхлүүлэн бөгөөд ур мэргэжилдээ түшиглэн, эхний жилдээ 10 мянга гаруй юанийн орлоготой болсон юм. Тариалангийн машин зэрэг янз бүрийн машин тоноглол нь эвдэрвэл гэрийнхээ үүдэндээ засуулах боломжтой болсондоо тосгоныхон ч сэтгэл хангалуун байлаа.
Өөрийн ур чадвар, хүч хөдөлмөрөөрөө амьдралаа сайжруулах боломжтой болсондоо Жан Гүөрүй баяртай буйгаа илэрхийлж, арга ухаан зааж, бизнес эрхлэхэд нь тусалсан хүмүүстээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлж байлаа.
