Хийморь сэргээсэн молор эрдэнэ
2017-08-09 12:07
Шилийнхотын Болгон суурингийн Шартал багийн Алтан-Очир 400 гаруй морь маллаж, сүүлийн жилүүдэд морь сургах, морин уралдаанд морь тавих, үүлдрийн даага худалдах “малчны баясал” аялал жуулчлалын төслийг нээснээр уламжлалт аргаар мал маллаж байсан энэ малчин айлын жилийн орлого 1 сая юанийг давсан байна.

Алтан-Очир
“Морины нуруун дээрх үндэстэн” хэмээх яруу алдартай монгол үндэстэн хэдэн мянган жилийн турш морь маллан, морь унасаар иржээ. Монгол үгэнд морины дуудлага 300 гаруй төрөл байдаг бөгөөд морины үсний өнгө ч 200 гаруй төрөл байдаг аж.

ХХ зууны сүүлээр мал аж ахуйн амьдралын арга хэлбэрийн өөрчлөлт, мал аж ахуйн орны механикжуулалтын дэвшил ба тал нутаг экологи муудсанаар монгол морь улам цөөрчээ. 1975 онд Өвөр Монголд 2,39 сая морьтой байсан бол 2007 он болоход 700 мянга л үлджээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Эрээн хотын сонин
Дэлгэрэнгүй үзэх
