Энэ сарын 16-ны өглөөний 10:00 цагт Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба хэвлэлийн бага хурал хийлгэж, 2022 оны оюуны өмчлөл, эрхийн тухай ажлын байдлыг тайлагнав.
Хятадын Оюуны өмчийн үндэсний товчооны Стратегийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Гэ Шү хэлэхдээ:
- “10 мянган хүн тутамд ногдох үнэ цэнтэй бүтээлийн патентын эрхийн хэмжээ” нь Хятад улсын “Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаан дахь эдийн засаг нийгмийн хөгжлийн урьдчилсан таамаглалын шинжтэй гол индексийн нэг юм. 2022 оны сүүлч хүртэлх байдлаар, Хятад улсын 10 мянган хүн тутамд ногдох өндөр үнэ цэнэ бүхий патентын эрх 9.4 болов. Энэ үзүүлэлт нь 2021 оныхоос 1.9 нэмэгдэж, “Арван гуравдугаар таван жилийн хугацаа”-ныхаас 3.1 өсөж, Хятад улсын оюуны өмчийн эрхийн бүтээмжийн чанар тасралтгүй нэмэгдэж, бүтээлийн патентын эрхийн бүтэц улам сайжрав. Бодитоор авч хэлбэр ийм хэдэн талын онцлогтой байна.
Нэг. Компани нэгжүүдийн үнэ цэнтэй бүтээлийн патентын зохион бүтээх давуу тал илүү тодорхой болов. 2022 оны сүүлч хүртэлх байдлаар, Хятад улсын дотоодын компаниудын үнэ цэнтэй бүтээлийн 968 мянган патентын эрхтэй болсон нь 2021 оныхоос 28.7 хувиар нэмэгдсэн.
Хоёр. Стратегийн шинж чанартай шинэ аж үйлдвэрлэлийн патентын эрхийн нөөц улам эрчимжив. 2022 оны сүүлч хүртэлх байдлаар, Хятадын дотоодын өндөр үнэ цэнэ бүхий бүтээлийн патентын эрхийн дотор стратегийн шинэ аж үйлдвэрлэлийн үр дүнтэй бүтээлийн патентын эрх 952 мянгад хүрсэн нь 2021 оныхоос 18.7 хувиар нэмэгдэж, аж үйлдвэрлэлийн инновацын хөгжлийн хөдөлгөх хүч улам чангарав.
Гурав. Өндөр үнэ цэнэ бүхий бүтээлийн патентын хүчинтэй байх хугацааны дундаж хэмжээ тогтвортой өсөж байна. 2022 оны сүүлч хүртэлх байдлаар, Хятад улсын дотоодын үнэ цэнтэй бүтээлийн патентын эрхийн хүчинтэй байх хугацаа дунджаар 8.3 жил байж, хүчинтэй байх хугацаа нь 10 жилээс давсан бүтээлийн патентын эрх 444 мянгад хүрсэн нь 2021 оныхоос 39 хувиар нэмэгдэв. Өндөр үнэ цэнэ бүхий бүтээлийн патентын зах зээлийн үнэ цэнэ улам илэрхий болж, шинийг бүтээгч нэгжүүдийн патентын эрхийн хүчин төгөлдөр байхыг хадгалах зорилт улам эрчимжсэн зэрэг болно.
Цаашид Хятадын Оюуны эрхийн үндэсний товчоо оюуны эрхийн хүчирхэг улс болгох бүтээн байгуулалтын хөтөлбөр хийгээд “Арван дөрөвдүгээр таван жил”-ийн төлөвлөгөөгөө улам гүнзгийрүүлж, чанарыг нэн чухал байранд тавьж, үнэ цэнтэй патентын эрхийг илүү олноор бий болгож, оюуны өмчийн эрхийн чанартай хөгжлөөр эдийн засаг нийгмийн чансаатай хөгжилд дэмжлэг үзүүлэх болно.
