Өвөр Mонголын Өөртөө Засах Орны Хүний нөөц болон нийгмийн баталгааны танхимаас мэдээлснээр, энэ онд Өвөр Монгол хөдөө орон нутаг, мал аж ахуйн орны хөдөлмөр хүчийг бусад салбарын ажилд шилжүүлэх арга бодлогыг сайжруулж, 2.45 сая гаруй малчин тариачдыг бусад ажилд шилжүүлсэн байна.

Баталгаат эх сурвалжаас үндэслэхэд, эдүгээ Өвөр Монголын хөдөө тосгон мал аж ахуйн бүс нутгийн хөдөлмөр хүчний нийт тоо 3 саяыг давлаа. Өвөр Монголын бохирдолгүй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх сууринг бүтээн байгуулах, тарьж ургуулах ажил, бохирдолгүй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр, хөдөө орон нутаг, мал аж ахуйн бүс нутгийн үйлчилгээний салбар, хөдөө нутаг мал аж ахуйн бүс нутгийн аялал жуулчлалын салбарыг дэмжиж, цаашид хөгжүүлэн тариалан мал аж ахуйн салбарын хөдөлмөр эрхлэлтийг ахиулах болно.

Малчин тариачдыг бусад салбарын ажилд шилжүүлэх ажлыг сайтар хийх зорилготой нутаг буцсан малчин тариачдыг шинэ ажил эхлүүлэхэд зээл олгох бодлогыг оруулж, мэргэжилтэй, хөрөнгөтэй, эрхлэх чадвартай, менежмент хийхэд мэргэшсэн олон малчин тариачдыг нутаг буцааж шинэ ажил эхлүүлэхийг удирдан зохион байгуулж, хөдөө орон нутаг, мал аж ахуйн бүсийн хөдөлмөр хүчийг бусад салбарын ажилд шилжүүлэхийг дайчлах болно.
