solongonews
Эрч хүчийг бэлэглэх өвлийн улирал
2021-01-21 18:28
Эрч хүчийг бэлэглэх өвлийн улирал

Будран орох цасанд дургүй хүн гэж үгүй. Шинэхэн орсон цасан дээр гутлын мөрөө гаргахыг хүн бүр дотроо битүүхэн хүсдэг. Хүн хэдий нас биед хүрсэн ч, сэтгэл дотор нь хүүхдийн гэнэн томоогүй зан байсаар байдаг болохоор цасыг харсан хүн бүр л хүүхэд шиг тогломоор санагддаг. Орой үдэш будрах цаснаар хайрттайгаа хотын гудмаар алхах нь гайхалтай мэдрэмжийг төрүүлнэ. Ингээд бодохоор цагаан цасан ширхгүүд өвлийн улирлыг хамгийн ихээр чимнэ.
Өвөл айлчлан ирэх үед цаг уурын нөхцөл байдалд тохируулан өвлийн спортоор хичээллэх нь тохиромжтой байдаг. Цана, чаргаар гулгах, цэвэр агаарт гэр бүлээрээ гарах нь амьдралд тэр бүр тохиолдохгүй сайхан мөч гэдгийг мартаж болохгүй. Иймд цэвэр агаарт гарч, спортоор хичээллэн, эрч хүчийг мэдрээрэй гэж танд зөвлөе.
Сүүлийн жилүүдэд өвлийн спортууд Хятад улсад ихээхэн хөгжиж байна. Иргэд ч өвлийн улиралд аялах нь жилээс жилд нэмэгдэх болжээ. Хятадын олон муж хотуудын өвлийн өнгө үзэмжээс та бүхэнтэй хуваалцаж байна.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл