solongonews
“Түмэн газрын цайны зам” дагуу хотуудын хамтын ажиллагааны хурал болов
2021-08-03 14:34
Хятад, Монгол, Оросын “Түмэн газрын цайны зам” дагуу хотуудын хамтын ажиллагааны VIII хуралдаан болов.

Хятад, Монгол, Оросын “Түмэн газрын цайны зам” дагуу хотуудын хамтын ажиллагааны VIII хуралдаан “Олонтой амжилтаа хуваалцаж, цайны соёл, үйлдвэрлэл болон технологийн уялдаа холбоог ахиулъя” уриан дор 08-р сарын 01-ээс 03-ны өдөр ӨМӨЗО-ы Шилийнгол аймгийн Долоннуур шяньд зохиогдож байна.

Тус хуралдааныг Хятадын Төрийн бус байгууллагын олон улсын солилцоог ахиулах нийгэмлэгийн удирдлага дор Хятадын Соёлыг дэмжих нийгэмлэг, Монголын Энх тайван, найрамдлын байгууллага, Оросын Олон улсын хамтын ажиллагааны ассоциац, Шилийнгол аймгийн захиргаанаас хамтран зохион байгуулж, түмэн газрын цайны зам дагуух Хятад, Монгол, Оросын 60 гаруй хотын албан тушаалтан, эрдэмтэн судлаач, цай, аялал жуулчлал зэрэг салбарын бизнес эрхлэгчид, холбогдох олон улсын байгууллагын төлөөлөл онлайн+оффлайн хэлбэрээр хуралд оролцжээ.

“Түмэн гарын цайны зам” бол торгоны замын дараа үүсэж хөгжсөн, Евразийг холбосон олон улсын худалдааны чухал коридор юм. XVIII, XIX зуунд ид хөгжиж, өмнө талаасаа Хятадын Фүжянь мужийн Ү И Шаниас эх авч, Жянши, Аньхүй, Хүнань, Хүбэй, Хэнань, Шаньши, Хэбэй, Өвөр Монгол зэрэг мужаар дайрч, Монгол Улсаар дамжин, Оросын Санкт Петербург хүрдэг нийт 20 мянган километрийн урт бизнесийн маршрут юм. 2013 оны 03-р сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин Москвагийн Олон улсын харилцааны коллежид илтгэл тавихдаа, “Түмэн газрын цайны зам” болон шинэ зууны Хятад, Оросын нефть хийн хоолойг хамтад нь “зууны артери” хэмээн зүйрлэсэн байдаг. 2019 оны 03-р сард Хятадын Түүх, соёлын өвийн үндэсний газар “Түмэн газрын цайны зам”-ыг “Хятадын дэлхийн соёлын өвийн бэлтгэл жагсаалт”-д албан ёсоор хамруулсан юм.

Тус хуралдааны үеэр ололт амжилтаа танилцуулах хурал, хотуудын дугуй ширээний бага хурал, хотуудын удирдлагууд шууд нэвтрүүлэгт ярилцлага өгөх, Долоннууртай танилцахуй зэрэг арга хэмээг зохион байгуулж, цайны зам дагуух хотуудын хамтын ажиллагааг ахиулахыг зорьж байна. 

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Түвшингийн Бадрал нээлтийн ёслолд илгээсэн видео мэндчилгээндээ "Хятад, Монгол, Орос гурван орон “Түмэн газрын цайны зам” дагуух хотуудын цайны үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлал, түүх соёлын дурсгалыг хамгаалж хөгжүүлэх зэрэг салбарт илүү хамтран ажиллахыг хүсэж байна" гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл