Сэлэх нийт урт нь 1800 метр байж, оролцогчид Үхай нуурын нэгдүгээр гармаас сэлж U хэлбэрийн уралдааны замаар уралдсан байна .

Хатан голыг гатлах усан сэлэлтийн уралдаанд Бээжин, Фүжянь, Гуандун, Юньнань, Гүйжөү болон Хатан гол дагуух газар орныг багтаасан 28 муж, шууд харьяа хот, Өөртөө Засах Орны 500 гаруй тамирчид оролцлоо.
Тус уралдаан “Ээж голоо хайрлаж, усны эх баялгийг хамгаалах ” гол сэдвээр явагдсан юм.
“Усны дулаан хамгийн бага нөхцөлд явагдсан усан сэлэлтийн уралдаан, урсгал нь хамгийн ширүүн уралдаан, далайн төвшнөөс хамгийн өндөр усан сэлэлтийн уралдаан" гэсэн гурван удаагийн дэлхийн гиннесийн тэмдэглэлийг үүдсэн байна .

Тус уралдаан нь Хатан гол урсан өнгөрч байгаа 9 муж, хотод явагдаж байх мөртөө анхны хэсэг нь Хөхнуур мужийн Миньхө тосгонд амжилттай явагдаж, хоёр дахь хэсэг нь Ганьсу мужийн Юунжин тосгонд амжилттай зохиогдсон ба гурав дахь хэсэг нь Өвөр Монголын Үхай хотод болсон байна .






