solongonews
Хятадын дижитал хэвлэлийн экспо боллоо
2023-09-25 17:02
Хятадын дижитал хэвлэлийн экспо боллоо.

   Саяхан Ганьсү мужийн Дүньхуан хотод 13 дахь удаагийн Хятадын дижитал хэвлэлийн экспогийн нээлтийн ёслол болон үндсэн форум "Ирээдүйг холбосон дижитал оюун ухааны чадавх" сэдвийн дор болж, Хятадын 15 муж, хотын 200 гаруй дижитал хэвлэлийн салбарын нэгжүүд үзэсгэлэнд оролцох бүлгүүдийг зохион байгуулсан төдийгүй үзэсгэлэнгийн нийт талбай нь ойролцоогоор 16.000 хавтгай дөрвөлжин метр байх юм.

   Энэхүү дижитал экспо нь Бээжингээс бусад муж, хотод анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд 5 хоног үргэлжлэх юм. Дижитал экспо нь үндэсний хэмжээний үзэсгэлэнгийн онцлогийг харуулж, салбарын чиг хандлагыг тодорхойлогчийн үүргийг бүрэн гүйцэтгэж, үзэсгэлэн худалдаа арилжааны чиг үүргийг бэхжүүлж, Хятадын шилдэг уламжлалт соёлын өв залгамжлал, хөгжлийг онцлон тэмдэглэж, эртний номыг дижитал болгох тусгай үзэсгэлэнгийн талбай байгуулж, эртний номыг дижиталчилсны ололт амжилтыг дэлгэн харуулжээ. Мөн олон улсын онцлогийг онцлон харуулах, олон улсын зочдыг урьж илтгэл тавих, гадаадын мэргэжлийн үзэгчдийг үзэсгэлэнг үзэж, хуралд оролцохыг урьсан юм. Мөн дэлгэцийн функцуудыг тодруулан зөвхөн цахим ном, аудио ном, мэдээллийн сангаас гадна онлайн уран зохиол, онлайн тоглоом, VR, AR гэх мэт шимтэн унших бүтээгдэхүүнүүд байдаг юм.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://ent.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл