"Хөдөлгөөнгүй хадгалалт"-аас "Динамик хадгалалт" хүртэл жирийн иргэд гудамжинд орчин үеийн амьдралаар амьдарч, түүх, соёл, орчин үеийн амьдралыг нэгтгэсэн юм.
Саяхан сэтгүүлчид Жэжян мужийн хуучин гудамжны эртний хотуудаар зочилж, орон нутгийн "Цэцэг хатгах" ур чадвараар дамжин эртний барилга байгууламж, эртний орон сууцыг бичил засвар хийхдээ хамгийн бага хөндлөнгийн оролцооны зарчимд тулгуурлан барилга байгууламжийг хамгаалахаас гадна, уламжлалт хэв маяг, орон зайн бүтэц, түүхэн хэв маяг, соёлын экологийг хамгаалж, ландшафтын орчин нь орчин үеийн амьдралд түүх, соёлыг гэрэлтүүлж байгааг гүн гүнзгий мэдэрсэн байна.
Хуучин зүйлээ сэргээж, шинэ эрч хүч өгөхүй
Мурийж тахиралдсаар урт үргэлжлэх эртний гудамжны хоёр талд Мин, Чин гүрний үеийн модон барилгууд эмх цэгцтэй байх нь энгийн бөгөөд эртний хэв маяг ба дэгжин гудамжны дүр төрхийг харуулсан цаг хугацааны хуудас аажмаар нээгдэх шиг.
Лишүй хотын Сунян шяний Мин, Чингийн эртний гудамжууд нь Тан, Сүн гүрний үед эхэлж, Юань, Мин, Чин гүрний үед цэцэглэн хөгжиж, олон жилийн турш уналтанд орж, эвдэрч сүйрсэн болохоор нутгийн иргэд тэднийг "Хуучин гудамж" гэж нэрлэдэг байна. Харин нарийн хамгаалалт, засварын дараа хуучин гудамжийг сэргээн засварлаж, шинэ эрч хүч өгсөнд Жэжян мужийн хамгийн сайн хадгалагдаж үлдсэн эртний гудамжны нэг нь болжээ.
Сунян шяний алдарт хот эртний тосгоны Хуучин байшингийн албаны орлогч дарга Ван Шубинь:
- Барилгын чимэглэлийн зарим эд анги эвдэрсэн, бүрэн бус байгаа нь аюулгүй байдалд тодорхой эрсдэл учруулдаг. Мөн хуучин гудамжны архитектурын модон бүтэцтэй нийцэхгүй байгаа бетон болон тоосгон бетонон барилгууд байдаг юм. Тэрээр хуучин гудамжийг хамгаалах үйл явцад Сунян муж нь "Хуучныг урьдын адил сэргээх" зарчим баримталж, гэнэтийн өөрчлөлт хийх аргыг ашигладаггүй. Харин хамгийн бага, байгалийн, гарын авлагын хөндлөнгийн оролцоог ашиглаж, хотын хөгжилд соёл, оюун санааны байгальлаг үргэлжлэлийг хангаж, тухайн үеийн бодит түүхэн нөхцөл байдлыг харуулах болно гэж танилцууллаа.
Хуучин гудамжны буланд байрлах "Юаньпү" нэртэй гэрийн буудал нь хуучин гудамжийг сэргээн засварлаж, шинэ эрч хүч өгсөн үр дүнгийн тод жишээ юм. Өмнө нь 200 гаруй жилийн түүхтэй Чин гүрний дээдсийн тахилгын танхим байсан юм. Сунян шяний 30 гаруй уламжлалт урлаачдыг зохион байгуулж, гар аргаар засан, хашаандаа ган карказан хийцийг нэмсэн нь анхны үндсэн бүтцийг нь хамгаалаад зогсохгүй гэрийн буудлын бизнесийн хэрэгцээг хангасан байна.
2012 онд сэргээн засварлах, хамгаалах ажил эхэлснээс хойш Мин, Чин эртний гудамжийг 10 мянга гаруй квадрат метр талбайд сэргээн засварлаж, 100 гаруй орон сууцны барилгыг сэргээн засварлав. Улмаар хуучин хэв маягаа сэргээж, энэ нь Сунян шяний түүх, соёлыг харуулах чухал цонх болсон юм.
Хялгаст модны хальсыг усанд дэвтээх, хүрэн утас хийх зэргээр хуучин гудамжны иргэн Хуан Вэйбин олон арван жил хялгаст модон банз боловсруулах ажил эрхэлж байна. Хос гар нь уламжлалт гар урлалыг өвлөн авч, үргэлжлүүлдэг.
Мин, Чин гүрний эртний гудамжинд Хуан Вэйбингээс гадна, өөр олон гар урчууд олон байгаа юм. Дархан, алт мөнгөний дархчууд, оёдолчид гэх зэрэг. Уламжлалт гар урлал нь орон нутгийн амьдралд ая тухыг бий болгоод зогсохгүй, эртний гудамжинд түүх, соёлын хүчирхэг уур амьсгал нэмдэг юм.
Анхны өв залгамжлалыг хадгалахуй
Лишүй Лунчуань хотын эртний Лунчуань баруун гудамжинд Лунчуань сэлэмний соёл, Лунчуань шаазан соёл зэргийг багтаасны дээр энэ хотын түүхэн гарал үүслийг тэмдэглэсэн байдаг.
Загалмайн зохион байгуулалтанд нарийн гудам, эргэлдсэн замууд байх бөгөөд хуучин байшингууд хоёр талаар нь эгнэнэ. Сүн гүрний үед нутгийн иргэд Лунчуань горхийг өөрчлөн Юньшүй сувгийг барьж, баруунаас зүүн тийш гудамж дагуу урсаж, гудамж, сувгийг дагасан өвөрмөц өнгө үзэмжийг бүрдүүлсэн байна.
Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам гудамж, дүүргийн нийт бүтээн байгуулалт, барилга байгууламж, зам талбай эвдэрсэн. 2018 онд Баруун гудамжны түүх соёлын гудамж дүүргийг тохижуулж эхэлсэн. "Ахмад настны ой санамж, залуучуудын загвар, Лунчуань хотоос гарч буй хүмүүсийн дурсах сэтгэл, Лунчуаньд ирж буй жуулчдын заавал очиж үзэх газар"-ыг бий болгоход анхаарч байна. Лунчуань хот төлөвлөлт, бүтээн байгуулалт, удирдлага, ашиглалтад ихээхэн анхаарал хандуулж, хуучин гудамжуудыг аажмаар сэргээн засварлаж шинэ эрч хүч өгсний дээр сэтгэл татам хэвээр үлдээх болно.
Баруун гудамжны хорооны дарга Фан Юэ:
- Баруун гудамжны анхны түүхэн дүр төрх бүрэн хадгалагдан үлдэж буйн хамгийн үнэ цэнтэй зүйл бол тус хороололд оршин суугчид болон байгалийн экологийн бизнесүүд хадгалагдан үлджээ. Тэдний анхны өв залгамжлалыг хадгалах нь Баруун гудамжны түүх, соёлын хорооллын бүтээн байгуулалтын гол түлхүүр нь юм гэж хэллээ.
Лунчуань хотын Алдарт хотыг хамгаалах төвийн орлогч дарга Шян Миньшянь:
- Гудамжны амьдралын эрч хүч дүүрэн уур амьсгалыг үргэлжлүүлэхийн тулд бид түүхэн барилгуудыг сэргээн засварлахад анхаарч, хуучин барилга, хуучин гудамжны орчин үеийн практик байдлыг байнга судалж, соёлын үл хөдлөх дурсгал, түүхийн барилга байгууламж, сул байшин зэргийг сэргээн засварлах, ашиглах ажлыг хослуулж гудамжны оршин суугчдын амьдралын хэрэгцээг хангахын тулд хүмүүст ашиг тусаа өгөх болно гэж ярьж байлаа.
2019 онд Лунчуань хот Баруун гудамжны түүх, соёлын дүүргийг алдарт хотын чанарыг сайжруулах гол төслүүдийн нэг болгон оруулж, сэргээн засварлах ажлыг дахин эрчимжүүлэв.
- Энд байгаа зарим байшингууд урьд өмнө нь маш олноороо эвдэрсэн байсан ч засварын дараа илүү сайхан болсноор барахгүй, замууд нь бас цэвэрхэн, байгаль орчин нь илүү цэмцгэр сайхан болсон шүү гэж Баруун гудамжинд олон арван жил амьдарсан иргэн Ай Минлян инээмсэглэн хэлсэн юм.
Өнгөрсөн жил Лунчуань хот Сүн гүрний соёлыг нэгтгэн Баруун гудамжны түүх, соёлын дүүрэгт "Лунчуань аз жаргалтай үйл явдлын гудамж" байгуулж, гэрлэлтийн бүртгэлийн үйлчилгээ, гэрлэлт, гэр бүлд зөвлөгөө өгөх, биет бус соёлын өвийн хуримын зан заншлыг харуулсан үзүүлбэр, соёл болон бүтээлч хуримын захиалгат брэндүүдийг нэгтгэсэн нь залуучуудын сонирхол татахуйц гудамж болсон байна.
Өнөөгийн Баруун гудамж бол эрч хүчээр дүүрэн, хуучин гудамж, шинэ дүр зураг зэрэгцэн орших өнгө аястай гудамж болсон юм.
Анхны дүр төрх, түүхийг хадгалахуй
Хүй маягийн морин толгойн хана, Жэжян маягийн дээвэр, Гань/Жянши муж/ маягийн байшингийн саравч, Фүжянь маягийн шороон хэрэм зэрэг. Жэжян, Фүжянь, Жянши гурван мужийн уулзвар гүн ууланд байрладаг. У Чюйжөүгийн Жяншань хотын 28 дахь нийслэл эртний хотод харьяалагддаг, хана хэрэмгүй "Ардын архитектурын музей" гэж нэрлэж болно.
Энд 176 овогтой оршин суугчид олширч, 13 аялгуу хойч үедээ уламжлагдан ирсэн. Өдгөө 3397 өрх оршин сууж, 28 дахь нийслэл эртний хот нь жуулчдын нүдийг хужирлан, энэ нь мөн л тэнүүчлэгчдийн зүрх сэтгэл дэх дурсахуй юм.
Амралтын өдрүүдэд жижиг жуулчид 28 дахь нийслэл эртний хотын үзэсгэлэнт бүсэд хүүхэлдэйн театрын тайзны өмнө дугуйлан цуглардаг. Торгон утаснууд нь авхаалж самбаатай хүүхэлдэйг хөдөлгөж, хүүхдүүдийн сонирхлыг татан, үндэсний биет бус соёлын өвийн төсөл болох 28 дахь нийслэл эртний хотын хүүхэлдэйн шоуны чиглэлээр суралцахаар өрсөлдөж байна.
Хүүхэлдэйн жүжиг үзэж, шар буурцагтай сүүтэй зайрмаг тамшаалж, боорцог амтлаарай. 28 дахь нийслэл эртний хот шинэчлэгдсэний дараа “амьд бодитой", "алдартай" болж, уламжлалт соёлоо өвлөн, сурталчлах "шинэ" орон зай болсон юм.
58 настай Дин Чюфан багаасаа 28 дахь нийслэл эртний хотод амьдарч байжээ. Тэрээр:
- Өмнө нь шинэчлэгдэх гэж байгаа гэж сонссон ч ямар харагдах бол, өдөр тутмын амьдралд нөлөөлөх болов уу гэж санаа зовж байсан. Санаанд оромгүй гудамжны хэв маяг өөрчлөгдөөгүй, Мин, Чин гүрний үеийн хуучин барилгууд нураагүй, шинэ байшингууд аятайхан хэв маягтай болжээ. Эртний хотын өнгө үзэмж сайжирч, жуулчид олноор зочлон, хүн бүрийн амьдрал сайхан болж, хөгшин иргэд бид баярлаж байна гэж ярилаа.
Эртний хотыг хэрхэн шинэ эрч хүчээр сэргээх вэ? Жяншань хот нь уламжлалт байшингуудыг төвлөрсөн, зэргэлдээ байдлаар хамгаалах, ашиглахын тулд иж бүрэн, анхдагч арга барилыг хэрэгжүүлж, анхны нэг төрлийн хамгаалалтаас олон төрлийн хамгаалалт руу аажмаар шилжсэн.
Жяншань хотын 28 дахь нийслэл эртний хот суурингийн Намын хорооны нарийн бичгийн дарга Дин Рыжинь:
- Ажлын гол зорилго нь эртний барилгуудыг сэргээн засварлах, эртний байгалийн үзэсгэлэнт газруудыг сэргээн засварлах, соёлын үзүүлбэр үзүүлэх, хүүхэлдэйн жүжиг, цаасан хайчилбар зэрэг өвөрмөц соёлыг гүнзгий судлах, амралт зугаалгын хамгийн сайхан хөдөө сэдэвчилсэн тосгонуудыг идэвхтэй хөгжүүлэхэд аажмаар чиглэсэн гэж сонирхууллаа.
Холоос харахад уулс алсад сунаж, үүлс бүрхэн, ойроос харахад ногоон тоосго, хар хавтан, гал тогооны утаа зэрэг нь номонд дурдсан "Мөрний өмнөд нутаг дахь манантай бороо"-г мэдэрдэг гэж гадаадын жуулчин Люй Зышин 28 дахь нийслэл эртний хот суурин борооны дүр зургийг дарж, олон нийтийн сүлжээгээр маш олон хүмүүсийн сонирхлыг татсан юм.
