Ахмад удирдах ажилтнуудын урлагийн чуулгын тоглолт боллоо
2017-07-01 23:17
ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярт зориулсан Өвөр Монгол ахмад удирдах ажилтнуудын үйл ажиллагааны төвийн урлагийн чуулгын тоглолт 7 дугаар сарын 1-ний үдэш Өвөр Монголын Урлагийн жүжгийн хүрээлэнгийн тэнхимд боллоо.
Тус тоглолтоор ахмад уран бүтээлчид маань “Хун галуу”, “Тал нутгийн өглөөний уянга” найрал дуу, “Саруул тал”, “Хан тэнгэр Алшаа” зэрэг урт, богино дууны гоцлол, “Андай бүжиг” зэрэг бүжгийн тоглолтуудаараа хуран цугларсан үзэгч түмнийхээ мэлмий, сонорыг мялаалаа.
Зохиогч: БЭЛГЭСЭН НЬ Т.БУЯНХИШИГ
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх
