solongonews
Швейцарийн элчин сайд Регаззони : Хэрэглээний экспо нь шинэ боломжуудыг авч ирнэ
2021-05-07 15:48
Швейцарийн элчин сайд Регаззони : Хэрэглээний экспо нь шинэ боломжуудыг авч ирнэ

Хятадын олон улсын хэрэглээний бараа бүтээгдэхүүний анхдугаар экспогийн өмнөхөн Швейцараас Хятадад суугаа Элчин сайд Регаззони Синьхуа агентлагийн сэтгүүлчидтэй хийсэн онцгой ярилцлагын үеэр, хэрэглээний экспо нь Швейцарьт шинэ боломжуудыг авч ирэх болно гэжээ.

Хэрэглээний экспо энэ сарын 7-оос 10-ы өдрүүдэд Хайкөү хотноо болох бөгөөд Швейцарь хүндэт зочин улсаар оролцож байгаа юм.

Элчин сайд Регаззони хэлэхдээ: - Швейцарийн хувьд Хятадын олон улсын хэрэглээний бараа бүтээгдэхүүний анхдугаар экспод зочин улсаар оролцох болсон нь маш том нэр төрийн хэрэг юм. Тус экспод Швейцарийн 40 гаруй компаниуд оролцох бөгөөд ихэнх нь Хятадад хэдийнээ хөгжиж хөлжсөн. Хэрэглээний экспо нь нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, тансаг хэрэглээний бүтээгдэхүүнд шинэ боломжуудыг авчирсан бөгөөд Швейцарь улс энэ салбарт яг тэргүүлэгч юм. Тиймээс бид хэрэглээний бараа бүтээгдэхүүний экспогоор Швейцарийн бүх бүтээгдэхүүнийг их хэмжээгээр дэлгэн үзүүлэхээр чармайсан гэжээ.

Тэрээр: - Хэрэглээний экспо хэдхэн хоног үргэлжлэх боловч Швейцарийн Павильон энэ боломжийг бүрэн ашиглаж үзэсгэлэнгээ гаргах болно. Швейцарийн бүх компаниуд өөрсдийнхөө лангуугаар дамжуулан бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлнэ. Хятадын хэрэглэгчдийг илүү ихээр татахын тулд хийж байгаа бүхнээ харуулах хангалттай цаг хугацаа бидэнд байгаа гэж бодож байна гэлээ.

Регаззони онцлохдоо: - Хэрэглээний экспо нь маш чухал ач холбогдолтой зөвхөн үзэсгэлэн худалдаа биш юм. Хайнаний чөлөөт худалдааны боомт байгуулах нь бүх талын хэтийн төлөв, цаашид энэ нь улам олон компаниудыг энд татахыг зорьж байгааг бид бүрэн ухамсарлаж байна.Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Швейцарийн зарим аж ахуйн нэгж Хайнаньд хамтарсан компани байгуулсан гэв.

- Швейцарь, Хятад хоёр улс 71 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2013 онд хоёр улс чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулжээ. Эдгээр нь цоо шинэ арга хэмжээнүүд бөгөөд энэ нь хоёр орны харилцааны түүхэн дэх онцлох үйл явдлууд юм. Энэ харилцаа улам гүнзгийрч, хоёр улс улам бүр нээлттэй, чин сэтгэлийн яриа хэлэлцэл хийх ба энэ нь ойрын хэдэн жил зорилт байхыг найдаж байна гэжээ.

 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл