solongonews
“Хятадын харьяат иргэдийн харилцан туслалцах төв” Улаанбаатарт байгуулагдав
2016-10-21 16:10
“Хятадын харьяат иргэдийн харилцан туслалцах төв” Улаанбаатарт байгуулагдав.

Монгол Улсад байнга оршин сууж, амьдарч байгаа БНХАУ-ын харьяат иргэдийн “Харилцан туслалцах төв” МУ-ын нийслэл Улаанбаатар хотноо байгуулагдан 10-р сарын 21-ний өдрөөс эхлэн албан ёсоор үйл ажиллагаагаа эхэллээ. Энэ бол гадаад орнуудад оршин сууж байгаа БНХАУ-ын харьяат иргэдэд харилцан туслан дэмжих ашгийн бус ТББ бөгөөд одоогоор дэлхийн 45 улс оронд байгуулагдаад байна.

"Харилцан туслалцах төв” байгуулах ажлыг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн "Харьяат иргэдийн ажил хариуцсан алба" санаачлан, тухайн улс оронд байгаа "Хятадын харьяат иргэдийн холбоо" гүйцэтгэн ажиллаж байгаа юм.

21-ний өдөр БНХАУ-ын "Гадаад орнуудтай харилцах нийгэмлэг"-ийн орлогч дарга Жян Янь, МУ дахь "Хятадын харьяат иргэдийн холбоо"-ны дарга Бай Шуанжань нар үйл ажиллагааг нээж үг хэлсний дараа “Харилцан туслалцах төв”-ийн хүндэт самбарыг байршуулсан байна.

БНХАУ-ын Гадаад орнуудтай харилцах нийгэмлэгийн орлогч дарга Жян Янь, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн "Харьяат иргэдийн ажил хариуцсан алба"-ны Соёлын газрын орлогч дарга Тан Цүй-ин тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотын Хятад-Монголын "Найрамдал" сургуульд зочилж, Монгол Улс дахь "Хятадын харьяат иргэдийн холбоо"-ны дарга Бай Шуанжань, "Найрамдал" сургуулийн захирал Жян Шяньмэй нарын зэрэг удирдлага болон гишүүд нээлтийн ажиллагаанд оролцлоо. Энэхүү төв байгуулагдсан нь тухайн улс орон газар нутагт оршин амьдарч байгаа Хятадын харьяат иргэдийн ажил хөдөлмөр, амьдрал ахуйн талаарх хүндрэлтэй асуудлыг зохицуулах төдийгүй тухайн улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд тус дөхөм үзүүлэх болно.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : http://it.chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл